МАХН Шинэчлэлийн Засгийн газраас гарна хэмээн зарлаж, Шадар сайд Д.Тэрбишдагва УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн хамт мэдээлэл хийхээ зарласнаас хойш цөөнгүй хоног өнгөрөв. “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах асуудалд нэгдмэл байр суурьтай байгаа эсэх талаар УИХын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодрууллаа.
-Засгийн газраас гарах эсэх дээр би байр сууриа илэрхийлсэн. Д.Тэрбишдагва сайд бид хоёр мэдээлэл хийж болох юм гэж хоорондоо ярилцсан юм. Одоогоор “Шударга ёс” эвсэл хамтарсан мэдэгдэл хийх хурлын товоо тогтоогоогүй байна. Өнөөдрийг хүртэл хэвлэлээр МАХН-ын дэд даргын хийсэн мэдэгдэл, түүнийг тойрсон хүмүүсийн байр суурь л сонсогдож байна. Эвсэл тараах санал гараагүй. Энэ тухай ямар нэгэн тогтоол шийдвэр, гарын үсэг тамга бүхий албан ёсны мэдэгдэл ч аваагүй байна. ¯¿íýýñ ººð
òàéëáàð õýëýõ áîëîìæã¿é.
Д.ОТГОО