Монгол Улсаас гадаад орнуудад суух Элчин сайдаар томилохоор Монгол Улсын Ерөнхийлөгч өөс санал болгосон хүмүүсийг баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулав. Шинээр томилогдсон Элчин сайдууд монголчуудын хамгийн ихээр зорчдог болон дэлхийн халуун цэг болсон улс орнуудад Монгол Улсыг төлөөл өн суух гэж буйгаараа онцлогтой.
Сонирхуулахад, тэдний зургаа нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн байна. Ерөнхийлөгчийн санал болгож буй энэ удаагийн томилгоог улс төрийн хүрээнийхэн “Боломжийн” хэмээн үнэлж байна. УИХ-ын гишүүд тэдэнд хандан “Та бүхнийг УИХ биш ард иргэд томилж байгааг бодоорой” хэмээн захив. Мөн Монгол Улсын иргэн, хэнийг ч ялгалгүй хүлээн авч, гадаадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалж ажиллах нь чухал.
Монгол Улсын соёл, уламжлал, зан заншил, хөгжил дэвшил, газар нутгийн онцлог зэрэг таатай мэдээллийг гадаадынханд түгээх зэрэг олон чухал асуудлыг хөндөж ярьсан юм. Шинээр томилогдсон Элчин сайдуудыг танилцуулъя.
АНУ: Б.Алтангэрэл
ИБУИНВУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа түүнийг эргүүлэн татаж Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов. Дипломат албанд 26 жил ажилласан тэрбээр Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх, түүх архивын хэлтсээс ажлын гараагаа эхэлж Афганистан дахь Элчин сайдын яаманд орчуулагч, атташе, Туркт Элчин сайд зэрэг алба хашиж байсан юм.
Бельги, Европын холбоо: Х.Даваадорж
Италид Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж байгаа түүнийг Бельгийн Вант Улс, Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов. Гадаад харилцааны яаманд орчуулагч, атташе, Япон, Австри улсын Элчин сайдын яаманд атташе, нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Дипломат албанд 16 жил ажилласан.
Кувейт: С.Энхбат
Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тэрбээр Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдов. Төрийн албанд 34 жил ажиллахдаа МУИС-д багш, ШУАийн Технологи дамжуулах төвийн захирал, төслийн удирдагч зэрэг ажлыг тус тус эрхэлж байсан.
Афганистан: О.Дамбийням
Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан түүнийг Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилов. Гадаад харилцааны яаманд атташе, нарийн бичгийн дарга, Ёслолын хэлтсийн дарга, Кабул, Бээжин дэх Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, БНПУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан тэрбээр дипломат албанд 30 жил ажилласан.
БНСУ: Б.Ганболд
БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдов. Гадаад харилцааны яамны Ази, Африкийн хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр дипломат албанд 23 жил ажилласан. Яамны Төрийн нарийн бичгийн дарга, БНСВУ-д Элчин сайд, яамны Азийн болон Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажиллаж байсан.
Австри: Г.Батжаргал
БНАУ (Австри)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон тэрбээр дипломат албанд 21 жил ажилласан. Гадаад харилцааны яамны Европ, Америкийн газарт мэргэжилтэн, Лондон дахь Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга, Вена дахь НҮБ-ын Хамтын ажиллагааны газрын дэд захирал, яаманд газрын даргын албыг тус тус хашиж байсан.
Турк: Б.Батхишиг
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан түүнийг БНТУ (Турк)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Төрийн албанд 26, дипломат албанд зургаан жил ажиллахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Тамгын газрын дарга, БНБУ-д Элчин
Казахстан: Ж.Сүхээ
Сөүл дэх Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн дарга, хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа түүнийг БНКУ (Казахстан)- д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Гадаад харилцааны яаманд атташегаас газрын дарга, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Бээжин дэх Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан. Дипломат албанд 26 жил ажилласан.
Д.ОТГОНЖАРГАЛ