Ардчилсан холбоо эвслийн Засаг барьж байсан 1996-2000 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдож байсан
Б.Билэгт мөн л АН эрх барьж буй энэ цагт ЦЕГ-ыг удирдаж байна. Мах бэлтгэлийн конторт ачигчаар ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр уг нь цагдаа цэргийн хүн биш. Хуучнаар ЗХУ-д нягтлан бодогч- эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
ТЕГ-ыг удирдах болсноор хурандаа цол зүүж, дээд офицерийн эгнээнд жагссан. Харин удахгүй генерал цол хүртэнэ гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд таржээ. ЦЕГ-ын үе үеийн дарга нар генералын мөрдэстэй байсан. Тиймээс Б.Билэгтийг хурандаагаас генерал болоход гайхах хэрэггүй бололтой.
Д.Оюун