Монгол оронд ардчилсан хөд өлгөөний анхны цуглаан болсон 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг жил бүр Ардчиллын баяр болгон тэмдэглэдэг. Энэ онд Ардчилсан хувьсгалын 23 жилийн ой тохиож байгаа бөгөөд өчигдөр Соёлын төв өргөөнд баярын хурал болж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, ҮХАА-н сайд Х.Баттулга нар үг хэллээ.
Энэ үеэр хоёр шатны сонгуулийг амжилттай зохион байгуулж, орон нутагт ялалт байгуулсан Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга тэргүүтэй таван хүнийг АН-аас олгодог Чингис хааны одонгоор шагнасан байна. Мөн МоАХ-ны тэргүүн Х.Баттулга ойг тохиолдуулан ардчиллын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэр бүхий 23 хүнд хувиасаа орон сууц олгож байгаагаа мэдэгджээ.

Д.ОТГОН