УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар “Шударга ёс” эвслийн Засгийн газраас гарах эсэх асуудал, таван гишүүний тангараг өргөх асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйл тодрууллаа.
-“Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах тухай албан ёсны мэдэгдлээ АН-д хүргүүлсэн юм уу?
-Засгийн газарт “Шударга ёс” эвслийг ард түмний эрх ашгийн үүднээс урьсан. Энэ урилгын хүчинтэй хугацаа хэвээр. Энэ бол АН-ын анх шийдсэн сонголт. Энэ сонголтдоо бид тууштай байна. Тэдний зүгээс Засгийн газраас гарах тухай албан бичиг ирүүлээгүй.
-Өвөрхангайн хоёр гишүүнийг МАН хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-МАН-ын зүгээс таван гишүүнийг тангараг өргүүлэхийг эсэрг үүцсэнээс өнгөрсөн долоо хоногт чуулган хуралдаагүй. Бид МАН-тай нэг л зарчмын асуудлыг ярьж, хуулиа дээдлэх, биел үүлэх шаардлага тавьсан. Тиймээс улс төрийн намууд СЕХ-ны шийдвэрийн дагуу гишүүдийг тангараг өрг үүлэх асуудлыг алагчлалг үй шийдэх нь зүйтэй.
-МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуулийн төсөлд хүндэтгэлтэй хандана. Гэхдээ эхний хуулийн хэрэгжилтийг биелүүлэхгүйгээр дараагийн хуульд өөрчл өлт оруулах боломжг үй. Үүнийгээ ч МАН-ын гишүүдэд уламжилсан.
С.ТУУЛ