Японы “Cereja technology” компаниас Азийн орнуудын “Фэйсбүүк” хэрэглэгчдийн тоог гаргалаа. Азид хамгийн их фэйсбүүкчидтэй орноор Энэтхэг (61.430.000), Индонез (50.820.000), Филиппин (30.000.000) шалгарсан байна. Засгийн газраас нь “Фэйсбүүк”-ийг хаадаг Хятад оронд 573.500 фэйсбүүкчин тоологджээ.
Брунейн хүн амын 64.8 хувь нь нийгмийн энэхүү сүлжээг хэрэглэдэг бол Сингапур, Тайванийн иргэдийн 56.7 хувь нь элсээд байгаа аж. Өнгөрсөн сартай харьцуулахад “Фэйсбүүк” хэрэглэгчдийн тоо хамгийн их өссөн орон нь Монгол.
Манай оронд өнгөрсөн сард тус сайтын гишүүд 7.2 хувь буюу 35.600-гаар нэмэгдэж, 494.280 болсон байна. Энэ нь Монголын хүн амын 17.7 хувь нь гэсэн үг юм.
М.Сугараа