Энэ сарын 1-10-ны өдрүүдэд Английн нийслэлд явагдсан сонгодог шатрын IV фестивалийн супер их мастеруудын тэмцээнд М.Карлсен 18 оноогоор түрүүлэн шатарчдын чансааны дээд амжилт тогтоож, В.Крамник 16, Х.Накамура, М.Адамс хоёр 13, В.Ананд 9, Л.Аронян 8, Ю.Полгар 6, Л.Макшейн 5, Г.Жонс 3 онооны амжилт тус тус үзүүлсэн бол 243 тамирчин оролцсон нээлттэй ангиллын тэмцээнийг ИМ Г.Мелкумян (Армен, 2649) 7,5 оноогоор тэргүүлэн ИМ Р.ван Кампел (Голланд, 2570), Ж.Робсон (Шотланд, 2586) нар 7 оноотой удаалж, их мастер Б.Гүндаваа 6 оноогоор 22-р байрт шалгарав.
Нээлттэй ангиллын тэмцээнд хүч үзсэн манай өсвөрийн шатарчдаас Ц.Бат-Эрдэнэ 4,5 оноогоор тусгай шагнал хүртэж, Г.Сайханзаяа мөн 4.5, Э.Баасансүрэн 4 оноо авсан байна. Дэлхийн шатарчдын чансааг магнайл даг суперуудын тулалдсан өргийг бичлэгийг сонирхоно уу.
.jpg)