.jpg)
УИХ өчигдөр 73-лаа болов. Өвөр хангай аймгаас сонгогдсон Г.Батхүү, Баянзүрх дүүргийн дахин санал хураалтаар гарч ирсэн Д.Арвин, У.Хүрэлсүхийн оронд нөхөн сонгогдсон Д.Сарангэрэл нараар Парламент бүл нэмлээ. Чуулганы хаалгыг тагласан буйдан, МАН-ынхны элдэв лоозон, эсэргүүцлийн үг тэнд байсангүй. Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлчихвэл бараг л Монголд ардчиллыг булшилсан хэрэг болно хэмээж байсан тэд өчигдөр харин ч “хэргийн эзэн”-ийг тэврэн, баяр хүргэж, үнсэцгээж байх юм.
Хуулийн дагуу СЕХ Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн шийдвэр, тогтоолыг үндэслэн асуудлыг хэлэл цээд АН-аас нэр дэвшигчид тус тойрогт ялалт бай гуулсныг баталгаажуу лан УИХ-д нэрийг нь өргөн мэдүүлсэн. Гэвч МАН гомдолтой байсан билээ. Сар гаруйн өмнөхөөс байдал 180 градус эргэдгийг, өчигдрийн байр суурийг улс төрийн тохиролцоогоор яаж ч өөрчилж болдгийг олон нийт үзэв. Зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөө рөх асуудлыг хэлэлцэхээр өмнө нь нэг удаа АНын гишүүд цуглах үед Д.Зоригт чуулганы танхимд ирж суусан бол өнөөх тохиролцооны дараа тэр тэнд байсангүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар нарын аль нэгийг УИХ-д суулгачих чин хүсэлтэй байгаа учраас “Шударга ёс” эвслээс сонгогдсон Ц.Оюунбаатар ч тангаргаа өргөсөнгүй.
Намууд тохиролцжээ. Нэгдсэн хуралдаанд 55 гишүүн ирсэн. Тангаргаа өргөх гэж буй Д.Арвин хар, Д.Сарангэрэл цэнхэр өнгийн дээлээр гоёсон байв. Д.Сарангэрэл л УИХ-д шинэ хүн болохоос, Г.Батх үү, Д.Арвин нар архаг улстөрч. Тэдний ширээн дээр микрофон, УИХ-ын гишүүний тангаргийн үгийг хэвлэж тавьжээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийсний дараа гишүүд асуув. “Д.Зоригт хаачсан юм бэ?” “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэгийн уг асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Д.Зоригт гишүүн өчигдөр бичгээр өргөдөл ирүүлсэн. С.Чинзоригийн шүүхэд гаргасан өргөдлийн хариуг хүлээх хэрэгтэй учраас тангараг өргөхийг түр түдгэлз үүлж өгөөч гэсэн” хэмээн хариулав.
Сонгуулийн хууль ер нь амьдралд хэр нийцэж байгаа тухай Б.Бат-Эрдэнэ гишүүний асуулгад СЕХ-ны даргаас “Засах, сайжруулах асуудал бий. Энэ тухай саналаа боловсруулаад УИХ-д оруулна” гэсэн хариу авсан. “Гуя дагаж хүзүү гэдэг. Г.Батхүү гишүүн яагаад энд ороод ирэв. Түүнийг тангараг өргүүлэхгүй гэж МАН-ынхан чуулганы танхимын үүдийг буйдангаар таглаж, суулт хийгээд байсан биз дээ. Юу болоод өнгөрчихөв” хэмээн асуусан ч хариулах хүн олдсонгүй. Хуулийн дагуу энэ үеэр зөвхөн СЕХ-ны даргаас л асуух ёстой учраас тэр. Үүний дараа насаар ахмадаараа Д.Арвин гишүүн тангаргийг уншиж, бусад нь давтлаа. Улмаар Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, тангаргийн бичигт гарын үсгээ зурах ёслол болдгоороо болов. Маргаан, тэмцэл, хэрүүлийн дундуур явж тангаргаа сүүлдэж өргөхийн давуу тал бас байдаг бололтой. Бусад гиш үүнээсээ илүү анхаарлын төвд ордог аж. Тангаргийн бичигт гарын үсгээ зурсных нь дараа тэдэнд УИХын гишүүний энгэрийн тэмдэг олгосон юм. Ш.Түвдэндорж Г.Батхүүгийн тэмдгийг зүүж өгсөн бол, МАН-ынхан хоёр бүсгүйдээ баяр хүргээд энэ бяцхан ёслолыг мартчихав. Төрийн дуулал эгшиглэсний дараа тэд өөрсдөө тэмдгээ зүүнэ лээ. Тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХын тогтоол батлахад шинэхэн гишүүн Д.Сарангэрэл будилж, өөрийнхөө эсрэг товчлуур дарчихаад бөөн инээдэм болсон. Ийнхүү УИХ 11 бүсгүйтэй, нийт 73 гишүүнтэй боллоо. Үүний дараа “үнсэлцэж, тэврэлдэх” ажил өрнөв. АН, МАН, эвсэл гэж ялгалгүй бүгд гурван шинэ гишүүд дугаарлаж зогсож байгаад баяр хүргэн, тэврэлдэнэ лээ.
50:50 хувиар хуваах шийдэл
АН, МАН-ынхан 50:50- ын зарчмаар тохирчээ. МАН Өвөрхангайгаас сонгогдож нэрийг нь өргөн барьсан хоёр гишүүнийх нь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхг үй эсэргүүцэж, хариуд нь АН-ынхан тэдний бүлгийг албан ёсных болгох учиртай УИХ-ын болон Дэгийн тухай хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч барьцаалсан юм. Эцэст нь хоёр тийш харж гэдийгээд асуудлыг шийдэхгүйгээ ойлгосон намууд зөвшилцөх Ажлын хэсэг байгуулсан билээ. “Өвөрхангайн хоёр суудлыг 50:50-иар нь хувааж авъя. Манай Г.Батхүү дээр олон юм ярихгүй бол Д.Зоригтын оронд С.Чинзоригийг оруулъя”. Ийм тохиролцоо хөшигний ард хийгдсэн нь тодорхой байна. Бас “Н.Төмөрхүү нь нэрээ татсан гэнэ” гэсэн яриа ч гарав. Юутай ч 50:50-ийн зарчим дээр зөвшилцсөнийг эх сурвалж нуусангүй. Д.Зоригт гишүүн өргөдлөө өгч, шүүхийн шийдвэрийг хүлээх нэрээр удалгүй С.Чинзоригийг УИХ-д оруулж ирэх нь. Бас МАН-ын бүлэг байгуулах асуудлыг ирэх долоо хоногт шийдэх гэнэ. Сонгогчдын өгсөн санал улс төрийн тохиролцоонд хамаардагг үй бололтой. Хоёр нам зөвшилцөж л байвал найзан дундаа суудлаа хуваагаад л гүйцээ.
Тэгвэл бөөн зардал чирэгдэл болж, сонгууль зохион байгуулах хэрэг байгаа ч юм уу гэсэн асуулт үлдэж байна. УИХ-ын даргадаа түр түдгэлзэх өргөдөл өгсөн гэж буй Д.Зоригт өчигдөр Төрийн ордонд ирсэн байсан. Тэрбээр хэвлэлийнхэнд энэ талаараа “Өвөрхангай аймгийн ард түмэн УИХ-д төлөөлөлгүй нэлээд хугацааг өнгөрөөлөө. Тиймээс ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаж татгалзсан. Энд улс төрийн наймаа, намын даалгавар, тохироо байхгүй. С.Чинзоригт холбогдох хэрэг үнэн зөвөөр шийдэгдээд, хууль зөрчөөгүй байвал тэр УИХ-ын гишүүн болох боломжтой” гэсэн тайлбар өгчээ. Өнгөн дээрээ ийм тайлбар хийж буй ч түүнд үүний цаана өөр ямар нэг албан тушаал амлаж байж ийм алхам хийлгүүлсэн биз ээ. Удахг үй түүнийг ямар нэг зөөлөн суудалд томилогдвол гайхах хэрэггүй. Шинээр сонгогдсон гишүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Г.Батхүү: Ард түмний сонголт бодит боллоо
-Энэ бол АН-д суудал нэмэх, эсвэл УИХ-ын гишүүн болсон хэрэг биш, ард түмний сонголт гэдэг утгаараа бодит болж байгааг харуулж байна. Өмнө нь сонгууль будлиантай боллоо гэж ярьдаг ч хууль зөрчсөн хүн нь УИХ-ын гишүүнээр үргэлжл үүлэн ажиллаад явчихдаг байсан. Одоо бол аль аль талаасаа хариуцлагатай хандаж, хууль бус зүйлийг залруулдаг боллоо. Луйвраар 6000 санал авсан ч хүчинг үй болгож болдгийг харууллаа. Цаашид шударга сонгууль явуулах боломж бүрдэж байна.
Д.Арвин: Дуусгаагүй ажлаа үргэлжлүүлнэ
-2012 оны сонгуульд Баянз үрх дүүргийн иргэд надад санал өгснөөр дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдлоо. Ард түмэн, төрийнхөө төлөө хийх, дуусгаагүй ажил надад олон бий. Тиймээс ирэх дөрв өн жилд үүний төлөө ажиллана. Намайг сонгосон Баянз үрх дүүргийнхэн, өмнө нь гурван удаа итгэл үзүүлсэн хэнтийч үүддээ баярлалаа. Та бүхнийхээ төлөө чин шударгаар ажиллана.
Д.Сарангэрэл: Сэтгүүлчийн мэдрэмжээр ажиллах болно
-Сэтгүүлчид та бүхэндээ их баярлаж байна. Улс орныхоо хөгжлийн өмнө тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлж ажиллах боломжтой боллоо. Сэтгүүлчдэд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл байдаг. Энэ сэтгэл надад байгаа хамгийн том баялаг, бүх асуудалд энэ үүднээс хандаж ажиллана. -Та түрүүн өөрийнхөө эсрэг санал өгчихсөн… -Би өөрийнхөө эсрэг санал өгөөг үй л дээ. А.Тлейхан гиш үүн уг нь надад товчлуур яаж дарахыг зааж өгсөн, гэхдээ зөөлөн дарчихаар зэрэг гарчихдаг юм билээ. Цаашид товчлуураа чанга дарж байна аа. (инээв)