“ОХУ-ын Онцгой байдлын яамны тусгай онгоц Ил-76 энэ сарын 15-ны өглөө тус улсын цагаар 10.15-д хүнд өвчтэй Оросын иргэнийг Москвагийн эмнэлэгт Улаанбаатар хотоос авчирч хэвтүүлжээ.
ОХУ-ын хэвлэлүүдэд мэдээлснээр тус улсын Засгийн газрын тушаалаар тусгай онгоцыг Монгол руу энэ сарын 14-нд илгээсэн бөгөөд шөнийн 00.24 цагт Улаанбаатараас хөөрч, амжилттай газардсан” гэж тус яамнаас мэдээлжээ. Өвчтөнийг эмнэлгийн магадлагаагаар Оросын эмнэлэгт яаралтай хэвтүүлэх шаардлагатай байсан гэж мэдээлэлд дурдсан байна.
Харин яагаад заавал Оросын эмнэлэгт хэвтүүлэх болсон, хэн гэдэг хүн бэ гэдгийг нууцалж байгаа аж. Онгоцонд зургаан аврагч, гурван эмч, нэг сэтгэл зүйч байжээ.
М.СУГАРАА