
“Та нар манай Намбар ваан ахыг хэргээс мултлахгүй байгаа юм чинь бид Засгийн газраас гарлаа”. “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХНын Гүйцэтгэх товчооноос гаргасан энэ шийдвэр ээж, аавдаа эрхэлсэн жаалыг санагдуулсан. Гэхдээ бодлогогүй жаалын үг хэд хоногтоо л нийгмийг шуугиулж, Засгийн газрыг донсолгоод авсан билээ. Одоо харин энэ тухай мартсан мэт л байна. “Тийм бол Н.Энхбаярыг чинь суллая, битгий яваач дээ” гэж АН-ынхан гуйх ёстой байсан бололтой. Гэтэл тэдний энэ улс төрийн шоуг эвслийг бүр дүүлэгч МҮАН нь ч дэмжсэнгүй. МҮАН-ын дөрөв, ИЗНН-ын хоёр, бие даагч гурван гишүүн дээр АН-ын 31 хүн нэмэгдээд олонх болчихно. Тоглолт, барьцаа нь газар авах гүй болмогц тэд бүгэх тактик сонгов. Энэ асуудлыг нэг нам дангаар шийдэх гүй, эвслийн Удирдах зөвлөлөөр ярина гэсэн тайлбар хийчихээд л таг. Сураг сонсох нь ээ энэ долоо хоногт өнөөх Удирдах зөвлөл нь хуралдаж, Засгийн газраас гарах тухай МАХН-ын шийдвэрийг хэлэлцэх гэнэ. Н.Энх баяр даргынхаа заасан замаар Н.Ал тан хуягийн танхимыг тараах “сүр дүүлэг” нь амжилт олоогүй учир одоо түрүүчээсээ бөөрөнхийлсөн тайл бар өгч, “зөөлрөх” шинжтэй. Гэхдээ ам алдвал барьж болдоггүй гэдэг ардын үг бий.
Н.АЛТАНХУЯГ: ЦАГ НЬ БОЛООГҮЙ УЧРАЛЫН ТӨЛӨӨ ЦАГААСАА ЭРТ ШАНАЛАХ ХЭРЭГГҮЙ
МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсаны маргааш өглөө Ерөнхий сайд ажлын айлчлалаар Бүгд Найрамдах Кыргыз улсыг зорьсон. Онгоц нисэхийн өмнөөс л “Засаг нь тарах гээд байхад Ерөнхий сайд хилийн чанадад ажиллах юм уу” гэсэн шивнээ энд тэндээс гарав. Хэвлэ лээр МАХН-ын дэд дарга, УИХ-ын ги шүүн Д.Тэрбишдагва энэ тухай шийдвэ рээ Ерөнхий сайдад гардуулах гэнэ гэсэн мэдээлэл гарчээ. Гэвч асуудал “хов жив”-ийн түвшинд байсан учир төлөвлөсөн ёсоороо Ерөнхий сайд ШХАБ-ын Засгийн газрын тэр гүү- нүүдийн өргөтгөсөн хуралдаа оролцсон. Түүнийг хоёр хоног саатаад Улаан баатарт буух тэр агшинд л АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл хэмээх багана дээр тогтож буй байшинг нураах олсыг Н.Энхбаяр татах мэт төсөөлөл хэвлэлийнхэнд байлаа. Байшингийнх нь нэг тулгуур багана болох эвсэл, түүн доторх МАХН-ын дарга Н.Энхбаяр нь баганаа оосорлочи хоод татаад байсан учир үнэндээ Засгийн газрын тэргүүнд таатай байгаагүй л болов уу. Тэндхийн ажил дууса хад түүнээс сэтгүүлчид Засгийн газар задрах эсэхийг сонирхолгүй хаачив гэж. Тэр “Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналаад яах вэ дээ” хэмээн хариулсан юм. Элдэв төсөөлөл, таамаглал дунд Ерөнхий сайд эх орондоо газардав. Гэтэл юу ч болсонгүй. Нам жим. Эзгүй хойгуур нь баахан дэвж дэвчихээд МАХНынхан таг болчихов.
МАХН-ГҮЙГЭЭР ОЛОНХ ЭЛБЭГ БҮРДЭНЭ
Уг нь МАХН бол төр барьж байгаа нам. Нийт сонгогчдын 20 хувь нь тэднийг Н.Энхбаяр гэдэг хүний гар, хөл болж төрөөр тоглог гэж сонгоогүй. Гэтэл Н.Энхбаярын амнаас ямар авиа унана, түүнийг нь УИХ дахь МАХН-ын гишүүд биелүүлээд буй нь сонгогчдыг үл хүндэтгэсэн хэ рэг болно. Тэд ганцхан Н.Энхбаярын арыг даах гэж УИХ-д орж ирээгүй байл тай. Нэг хэсэгтээ шуугиан тарь сан тэдний энэ шийдвэр зүгээр л шоу дах зорилготой байв уу. Засгийн газар, төр бол дуртай цагтаа ороод дур гүй гээ хү рэхээр хаалгыг нь саваад гарчихдаг газар биш. Сонгогчдын саналыг үл тоон байж даргынхаа үгээр гаргасан шийдвэртээ МАХН одоо хариуцлага хүлээх ёстой. Засгийн газар тэднээр дутахгүй гэдэг нь одоо хэнд ч тодорхой болсон. Тэд гарлаа гэхэд гурван сайд солих л ажил бий. Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд болох хүн захаасаа ол доно. АН-ын УИХ дахь гишүүний тоо энэ долоо хоногт Д.Арвинаар нэмэгдэж мэдэх яриа байгаа. Г.Батхүү нь өнгөрсөн долоо хоногт тангаргаа өргөсөн. Улмаар тус нам УИХ-д 33 суудалтай болно. МҮАН, бие даагчид, ИЗНН-ынхныг нэмэхээр олонхийг 41 хүнтэйгээр бүрдүүлэх учир Засгийн газар МАХН-аар дутахгүй. Эвслийн Удирдах зөв лөлд МАХН олонх байдаг. Тэгсэн ат лаа тэд “Засгийн газраас гарахгүй” гэж шийд - вэл жинэхэн шилдэг они гоо болно. Төрөөр тоглож, улс төрийн шоу хий гээгүй, даргынхаа асуудлыг үнэ - хээр улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж буй нь үнэн юм бол тэд гар гасан шийдвэрээ олонхоороо баталгаажуулах биз ээ. Онигоо болохгүйн тулд хэлсэндээ хүрээрэй, МАХНынхаан.