Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөчийг хүн бүр сэтгэл догдлон хүлээдэг. Тэгвэл төсвийн хөрөнгөөр баяр, наадам тэмдэглэхгүй байх тухай шийдвэрийн хүрээнд УИХ-ын гишүүд энэ удаа өөрсдийн халааснаас баярынхаа зардлыг гаргахаар болсон аж. Үүнд нэг гишүүн 75.000 төгрөг зориулна.
Байнга төсвийн хөрөнгөөр баярлаж, үнэгүй юманд нугасгүй болсон зарим гишүүн харин үүнийг “Яасан үнэтэй юм” хэмээн дургүйцэж байгаа сурагтай. Гэхдээ үүнийг боломжийн үнэ хэмээн тооцож, хувийн зардлаар баярлахыг дэмжсэн гишүүд түрүүчээсээ мөнгөө хураалгаж эхэлсэн байна. УИХ-ын гишүүдийн шинэ жил арванхоёрдугаар сарын 31-нд “Их тэнгэр” цогцолборт болдог юм.