УИХ-д наймаас дээш суудал авсан нам Бүлэг байгуулах эрх эдэлдэг. МАН, АН, “Шударга ёс” эвсэл энэ болзлыг хангаж, түүхэндээ анх удаа УИХ-д гурван Бүлэг ажиллах нөхцөл бүрдсэн юм. Анхдугаар чуулганы эхэн үед үүссэн үл ойлголцлоос үүдээд МАН-ын бүлэг хараахан албан ёсных болоогүй байгаа. Эцэст нь Өвөрхангай аймгийн нэг суудлаар хоёр намынхан тохиролцоо хийсний дүнд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын болон Дэгийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр үргэлжилнэ. “МАН-ын бүлгийг баталгаажуулах хууль” хэмээн үүнийг товчлон нэрлэж буй.
Бүлэг бол УИХ-ын бүтцийн нэг хэсэг. Парламентаар хэлэлцэх бүх асуудлыг дамжуулах хамгийн эхний шат нь болдог учир МАН-ынхан “Бүлэг албан ёсных болоогүйгээс төрийн эрх барих эрх маань зөрчигдөж байна” хэмээн мэдэгдэж буй юм. Бүлэг хэмээх “бага УИХ”-ын ахлагчийн албан тушаалыг олон гишүүнийхээ үзэл бодлыг нэгтгэж, нэгэн зүгт хандуулж байх ур чадвартай хүн хаших ёстой. Тийм ч учраас бүлгийн гишүүд аль болох тулхтай улс төрчөө ахлагчаар сонгодог. АН, МАН, бас гуравдагч хүчнийг төлөөлсөн “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч нарын хэн нь хэн бэ. Улс төрийн онцлогтой нөхцөлд Бүлэг ахалж буй гурван өөр өнгийг сонирхъё.
АН-ЫН Д.ЭРДЭНЭБАТ
Их улс төрд түүнийг 2008 оноос л мэддэг болсон. МҮДН-ын фракцын шинэ хүн АН-ын ерөнхий на рийн бич гийн даргаар сонгогдсоноос түүний улс төрд зүтгэх замнал эхэлсэн. Намын жагсаалтын тавдугаарт бичигдэж, энэ жил анх удаа УИХ-д сонгогдсон. АН-ын гурван удирдлагын нэг учир Засгийн газрыг бүрдүүлэх үед түүнд ямар нэгэн сайдын суудал баараггүй ногдоно гэдэгт олон хүн итгэж байлаа. Гэвч сайд хийх амбийцаас тэр УИХ-ын 30 гишүүнээ ахлахыг илүүд үзсэн гэдэг. АН-ын олон мянган гишүүн, дэмжигчийг удирдаж явсан туршлага бий учир УИХ-ын гишүүд нь ч санал нэгтэйгээр Бүлгийн даргаараа сонгосон юм билээ. Шулуухан, түс тас зантай ахлагчийнхаа үгийг гишүүд нь хүндэтгэн дагадаг.
ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг автоинженер-механик мэргэжлээр дүүргэсэн Д.Эрдэнэбат Багануурын нүүрсний уурхайд засварчнаар ажлын гараагаа эхэлсэн байна. 1993-1999 онд “Ноён” ХХК-ийн захирал, 1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2000 оноос “Ноён” группийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад АН-ын генсек болжээ. Өнгөрсөн хугацаанд АН-ын бүлэг хэр эв нэгдэлтэй, үр бүтээлтэй ажилласны алдаа, оноо энэ хүнтэй холбогдох нь зүйн хэрэг. Тус бүлгийн нэгэн гишүүн түүнийг “Асуудалд бодитой ханддаг, товч, тодорхой, хүлээн зөвшөөрөгдсөн хүн” хэмээн тодорхойлсон. Түүнийг хөх өнгөөр дүрсэлж болмоор санагдав.
“ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН Н.БАТЦЭРЭГ
Ярих даа үгэндээ нэг л өөр өргөлт оруулдаг нь түүний онцлог. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, Байнгын хорооны дарга байсан нэгэн. Түүний хувьд МАХН, МҮАН хэмээх хоёр өөр намынх ныг нэгтгэж ажиллах үүрэг ногдсон учир чамгүй ур чадвар гаргах хэрэгтэй болж буй юм. Засгийн газрыг хамтран байгуулчихаад МАХН-ынхан нь даргынхаа үгээр үг хийж, гарах орох гэж сандаргадаг. Гэтэл нэгэнт Төр барилцаж буйн хувьд бүрэн эрхээ дуустал тогтвортой ажиллах хүсэл МҮАН-ынханд нь байдаг. Байсхийгээд л “Эвсэл задрах гэнэ” гэсэн яриа, мэдээлэл цацагдахад Н.Батцэрэг Бүлгийн даргын хувиар төв байр сууринаас хариулах хэрэгтэй болдог юм. Улс төрийн хариуцлагатай албан тушаал хашиж явсан, чамгүй туршлагатай гишүүн учраас үе үе хоёр тийш харчих гээд байх гэмтэй эвслийн Бүлгийн даргаар томилогджээ. Тэрбээр 1982-1989 онд ерөнхий боловсролын дунд сур гуулийн багш, эрхлэгчээр ажиллаад үүнээс хойш үндсэндээ улс төрийн ажил хийсэн юм билээ. Энэ долоо хоногт эсвлийн Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газраас гарах, үгүйгээ шийднэ. Хурц, зоримог гэхээсээ илүү зөөлөн нь хатуугаа гэдэг зарчим түүнд таарч мэдэ хээр санагдана. Тиймээс шар өнгөтэй зүйрлэе.
МАН-ЫН Н.ЭНХБОЛД
Улс төрийн хариуцлагатай алба хашиж явсан, УИХ-д сонгогдсон туршлагаараа ч Н.Энхболд илүүрхэнэ. Гурав дахь удаагаа Парламентад сонгогдон ажиллаж буй тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлаа эхэлсэн эрхэм гишүүн 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж улс төрийн ертөнцөд хөл тавьсан байна. УИХ-ын дэд дарга байсан, элдэв хар бараанд нэр холбогддоггүй, ноён нуруутай улстөрч. УИХ-ын дэд дарга байсан хүнд Бүлгээ ахалж, гишүүдээ чанга гараар атгах тийм ч хэцүү биш. Гэхдээ гурван ч удаа УИХ-д сонгогдон ажиллахдаа албан ёсны бус Бүлэг удирдаж яваагүй байх. Үүнийг албан ёсны болгохын төлөө ажиллаж буй. Чуулганы хаалгыг буйдангаар таглаж, суулт хийх гэх мэтээр өрнөсөн тэдний тэмцэл энэ долоо хоногт үр дүнгээ харуулах нь. МАН төрийн эрх барих эрхээ бүрэн хэрэгжүүлнэ гэсэн үг. Бас жинхэнэ сөрөг хүчин яаж ажилладгийг харуулна гэж итгэж байна. Улс төрд нэр цэвэр, бас хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байдаг уг түшээг улаан өнгөтэй зүйрлэе. Гурван өөр өнгөөр удирдуулсан гурван Бүлэг УИХ-д ажиллаж байна. Улстөржиж, муудалцахаас илүүтэй ард түмэн, эх орондоо хэрэгтэй шийдвэрийг эв найртай гаргаж ажиллахыг тэднээс хүсье.