Урд хөршийн нийслэл Бээжинд болж буй, нэг сая еврогийн шагналын сантай “Sport Accord World Mind Games”-ын даамын төрөлд ОУИМ Д.Эрдэнэбилэг Ази тивийг төлөөлөн оролцож байгаа билээ. Тэмцээний эхний шатанд Латви, Герман, Беларусийн тамирчидтай “D” хэсэгт хуваарилагдсан тэрбээр 12 оноогоор (өрсөлдөгчөө үндсэн тавилд хожиход 12, рапид тоглолтоор буулган авахад ес, блицээр давамгайлбал найм, тай-брейкээр ялбал долоон оноо өгч буй) групптээ гуравдугаар байр эзэлсэн юм. Тэмцээний дотоод журам ёсоор хэсэг бүрийн авар гууд 1-4, удаалсан нь 5-8, гурав ду гаар байрыг эзлэгсэд 9-12 ду гаар байрын төлөө өрсөл дөх болсон. Энэ шатанд Д.Эрдэнэ билэг А.Гантварг (Беларусь), А.Силва (Бразил), Ж.Нжофанг (Камерун) нартай тоглох оноолт таарсан.
Харамсалтай нь манай тамирчин хоёр дараалан хожигдоод байна. Тодруулбал, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Зөвлөлт-Беларусийн нэрт даамчин Анатолий Гантварг, Пан-Америкийн аварга Аллан Силва нарт тус бүр 4:8-аар дийлдсэн юм. Тэрбээр өнөөдөр 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, Африк тивийн удаа дараагийн аварга, Камеруны их мастер Жан-Марк Нжофангтай тоглох ажээ. “Sport Accord 2012”-ын бусад сонин сайхнаас дуулгахад шатрын рапид төрөлд экс дэлхийн аварга Веселин Топалов (Болгар)-ын оронд “нөхөөс”-өөр тоглосон Францын их мастер Лорьен Фрессине түрүүлсэн байна. Тэрбээр долоон өргөөс 5.5 оноо авсан юм.
Одоогоор 14 улс ямар нэг байдлаар медаль хүртээд байгаа бөгөөд дөрвөн алт, хоёр хүрэл медальтай оросууд тэргүүлж, зохион байгуулагч БНХАУ хоёр алт, дөрвөн мөнгөтэй удаалж явна. Хойд хөршийнхөн бүх медалиа даам, шатрын төрлөөс “бөөнджээ”. Өнөөдөр буюу тэмцээний сүүлчийн өдөр есөн багц медалийн эзэд тодорно.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.ОХУ 4 - 2 6
2.БНХАУ 2 4 - 6
3.Франц 2 1 1 4
4.Голланд 2 1 - 3
5.БНСУ 1 1 1 3
6.Украин 1 - 1 2
7.АНУ - 3 1 4
8.Латви - 1 - 1
9.Словен - 1 - 1
10.Швед - 1 - 1
11.Их Британи - - 1 1
11.Герман - - 1 1
11.Энэтхэг - - 1 1
11.Тайвань - - 1 1
Р.МАНЛАЙ