МАН, Д.Арвин нар голын хоёр эрэгт гарч бүтэн долоо хоног өрнөсөн дуулианд цэг тавилаа. Ерөнхий сайд өчигдөр албан өрөөндөө хэвлэл мэдээллийнхнийг урьж, шинэ гишүүндээ намын батлахыг нь гардуулав. Д.Арвиныг тус нам тогоондоо багтааснаа зарласан АН-ын уг арга хэмжээнд ЗГХЭГын дарга Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат нар намынхаа даргатайгаа хамт буйгаас харвал тэд шинэ гишүүнээ баяр ёслолын байдалтай, алга ташин хүлээн авч буй нь энэ аж. Нэгэн цагт өөрсдийнх нь хамгийн том дайсны нэг, хурал, чуулган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болох болохгүйгээр доромжилж, доромжлуулж явсан сөрөг хүчнийхээ улстөрчийг АН ийнхүү тогоондоо багтаасан нь ёстой хэний ч санаанд оромгүй үйлдэл болов. АН-тай хэзээ ч эвлэрэхгүй мэт харагддаг асан энэ “хувьсгалч” эмэгтэй дайсныхаа хөнжилд багтах нь гэсэн мэдээ олон хүнд үл итгэм сонсогдож байсан.
Харин нэг хэсэг нь чихэндээ итгэж ядан байхад, нөгөө нь “Намдаа гомдсон эмэгтэй хүнийг ойлгох хэрэгтэй. Энэ бол хувь хүний сонголт. АН түүнд сайдын суудал амлаж. Хэдхэн жилийн дараа гэртээ суух хүн сайдын тамга атгаад авахыг хүсэлгүй яах вэ” хэмээн өмгөөлж байв. Харин дуулианы эзэн Д.Арвин нам сольж буй шалтгаанаа “Би МАН-аас нэр дэвшин сонгогдсон ч энэ намын нэрээр гарч ирээг үй. Өнгөрсөн сонгуулиар намын зүгээс шууд шахалт үзүүлээгүй ч дүүргийн намын анхан шатны байгууллагын нэг эмэгтэй Д.Арвиныг УИХ-д гаргаж болохгүй гэж гишүүддээ захисан. Энэ бүхэн тэвчээр барсан. Нэг намын хоёр хүний дунд өрсөлдөөн өрнөж, байдал хүнд байна. Надад туслаач гэж би З.Энхболд даргад хүсэлт тавьсан. Миний байх газар энэ биш юм гэдгийг сүүлийн 20 хоногт хатуу ойлгосон” гэх мэтээр тайлбарлажээ.
Барилгын компанийн эзэн, бизнесмен хатагтай Д.Арвин 2000 онд МАН-аас нэр дэвшин, УИХ-ын босгыг анх алхсан байдаг. Өөрөөр хэлбэл, барилга бариад явж байсан энэ хүн МАН-ын буянаар УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдсон. Олон жил төр барьсан энэ намын суурь тун бөх байсныг нотолж Д.Арвин тэргүүтэй олон хүн улс төрд хөл тавьж, олны танил болсон. Олон жил улс төрд чанагдсан улстөрчөөс гарамгүй сонголт хийсэн эрхэм гишүүний төл өө саяхны нэг өдөр МАН-д үнэнч хэдэн ахмадууд саналаа өгсөн нь эргэлзээгүй. Сонирхолтой нь, эрхэм гишүүн хэд хэдэн сонгуулийн хатуу өрсөлдөөнийг өөрийнхөө хүчинд давсан шахуу юм ярьж эхэлсэн нь олонд таатай санагдаагүй нь мэдээж. Эрхэм гишүүний ярьж буйгаас харвал, болж өнгөрсөн сонгуулиар МАН Б.Батзоригийг дэмжсэн тул тэр гомдсондоо АН-аас, УИХ-ын даргаас дэмжлэг хүсч, сөрөг хүчин ч хүсэлтийг нь зөвшөөрч намын батлахаа сольж байгаа аж. Юутай ч УИХ-д 200 мянга орчим сонгогчийг төлөөлөн орж ирсэн эрхэм гишүүний нүүдлийг ардчилсан нийгмийн нэг иргэний бие даасан сонголт гэж харахад хэцүү.
Харин сүүлийн жилүүдэд төрийн түүхэнд тасралтгүй гарч байгаа ээлжит урвалт давтагдсан гэвэл үнэнд илүү ойр тусах байх. Хэрвээ дайны хүнд хэцүү мөч тулгарвал хувийн ашиг сонирхолд хөтлөгд өөд, хөнгөхөөн урвачихдаг энэ мэт улстөрчид толгой дээг үүр нь эхний сум шунгинах тэр мөчид цагаан тугаа гозойлгож, хамгийн түрүүнд гараа өргөн бууж өгөх байсан болов уу. Урвагчдыг үнэлсэн жишээ дэлхийн түүхэнд байдаггүй. Харин манайд эсрэгээр сайдын суудлаар “шагнуулдаг”. Хугацаанаасаа эрт унасан Засгийн газар болгоны “хойдох”-ыг урвагчид уншиж, тахимаа өгсөн сайдын сэнтийд урвагчид залардаг жишээ Монголын улс төрд арвин. Албан тушаал өгсөнгүй гэж гомдсондоо нэг намаас нөгөөд элсэж, Засгийн газрыг унагая хэмээн үүнийгээ ил цагаан илэрхийлж, ирээдүйгээ урвалтад дасгаж, Монгол төрийн залгамж чанар сульдаатай хүүхэд шиг доройтуулж байгаа нь сайн юм биш.
Сонгогчдынхоо биш, зөвхөн хар толгой, амин хувийнхаа ашиг сонирхлын төлөө хийж байгаа улст өрчдийн ээлжит урвалтууд Монголын хойч ирээдүй болсон залуу үеийнхэнд байдаг л үзэгдэл шиг санагддаг болж байна. Улстөрчдийн увайгүй урвалт, биеэ өмгөөлс өн хувийн шинжтэй тайлбарыг зурагтаар орой үдэшг үй сонсож, интернэтээс уншиж буй тэд ирээд үйн урвагчид болж төлөвших хүм үүжлийг улстөрчийн ёс зүйн “А” ч үгүй энэ мэт хамелеонуудаас олж авч буй. Ийм урвагдчын ээлжит түүхийг Д.Арвин гишүүн тэрлэж байгааг улс төрийн хүрээнийхэн “Д.Арвин намдаа туйлын гомдсондоо биш, Засгийн хаалгыг хэзээ мөдгүй савж гарахаа мэдэгдсэн МАХН-ын сайд нарын эзгүй орон зайг нөхөх тохиролцоотой намын батлахаа сольсон” хэмээн тайлбарлаж байна. Түүгээр ч зогсохгүй “Хэрвээ нам толгойлж буй Н.Алтанхуяг хуйхтай дарга байсан бол урвагчийг намдаа шингээхгүй байсан. Гуйгаад очиход аваагүйнх нь төлөө Н.Алтанхуягийг адлах биш, харин алга ташин хүлээж авах байсан” гэцгээж буй.
Олон жил нөмөрлөж амьдарсан намынхаа малгайгаа аваад шидэж байгаа энэ хүн айлд дөнгөж тайлсан малгайгаа шүүрээд гарахад ядах юмгүй. Харин одоо эрх барьж буй АН яг хэрэгтэй цагт УИХ дахь мандатынх нь тоог нэгээр нэмэхээр гүйгээд ирсэн гиш үүндээ Гавьяат барилгачин цол өгчихв өл хэн хэнийх нь дэглэж буй улс төрийн шоу өнгө ороод явчих байх даа.
Д.ОТГОНЖАРГАЛ