УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонтой уулзлаа. Түүнтэй М.Энхсайхан, Н.Энхбаяр болон “Шударга ёс” эвслийн дотоод уур амьсгалын талаар ярилцсанаа сонирхуулъя.
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэг тал Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаа мэдэгдсэн нь юуны өмнө эвсэл нэгдмэл байр сууриа нэгэнт алдсаныг нотолсон. “Шударга ёс” эвслийн дотоод уур амьсгал барагтайхан байгаа нь Монголын улс төрд тогтворг үй байдал нүүрлэх нэг нөхцөл байж болох. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?
-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 гишүүн гэдэг бол Парламентын 15 хувь нь юм. Бид АН-тай хамтарч Засгийн газраа байгуулсан, улс орны амьдралд нөлөө бүхий оролцох учиртай улс төрийн хүчин. Засгийн газраас гарах МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрийг бид саяхан болсон ИХТ-ын семинар зөвлөгөөний шийдвэрийн дагуу өөрчилсөн, үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Харин шүүхийн шударга бус үйл ажиллагаа, сонгуулийн үеэр гарсан хэлмэгдүүлэлттэй холбоотой шүүмжлэлийн хувьд АН-тай хамтран засаж залруулах шаардлагатай гэж бодож байна.
Одоо Гүйцэтгэх засаглал ажлаа сайн хийх нь л чухал байна шүү дээ. “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч талууд ч үүн дээр санал нэгдэх байх. Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн гурван хүчний хоорондын харилцаанаас Монголын улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьдрал ахуй шууд хамааралтай учраас салж сарних, гарах болих шаардлагагүй гэж үздэг.
-МАХН-ын Гүйцэтгэх товчоо Засгийн газраас гарах шийдвэрээсээ буцсан нь Н.Энхбаярт оноосон шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна гэсэн үг үү?
-Түвэгтэй нөхцөл. Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг авлигын, албан тушаалын хэргээр биш, аж ахуйн маргаанаар эрүүгийн хэрэгт яллана гэдэг бол олон улс дахь Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ичгэвтэр явдал шүү дээ. Түүхэнд энэ хэрэг Н.Энхбаярын гэхээсээ “Ц.Нямдоржийн хэрэг” гэж бичигдэх байх. Дээд шүүхийн ерөнхий шүүгч үүнийг удахгүй засаж залруулна гэдэгт найдаж байна.
-Та “Шударга ёс” эвслийг нэг нам болгохыг уриалаад, МҮАН-ын гишүүнчлэлээсээ гарч, МАХН-д элсээд удаагүй байгаа. Яг үнэндээ яагаад ингэх болсон юм бэ?
-Эцсийн дүндээ би эвслийг, Засгийн газрыг тогтвортой байлгахад чиглэсэн алхам л хийсэн гэж үзэж байгаа шүү дээ. МАХН, МҮАН хоёр хамтраад сонгуульд орвол үр дүнд хүрнэ гэж эвсэл байгуулсан. Эвслийнхээ нэрээр УИХ, Засгийн газарт суудалтай болсон учраас МАХН, МҮАН хоёрт тус бүрийн бүрэн эрх гэдэг зүйл байх учирг үй. Сонгуулийн өмнө бид хэрэв ялалт байгуулбал нэг нам болж нэгдээд, улс төрийн хүчтэй нэг хүчнийг байгуулах яриатай л явж байлаа. Гэтэл сонгуулийн дүн гарахад МАХН, МҮАН авсан суудлынхаа тоогоор ойролцоо оччихсон. Тэгээд л аль аль тал өөрийнхөө ач холбогдлыг өнд өрт өргөөд, биенээ үгүйсгэх хандлагатай болоод ирснийг би эсэргүүцсэн юм. МАХН тусдаа, МҮАН тусдаа хөгжиж чадна гэсэн байр суурь одоо ч үргэлжилж байгаа. Надад бол тийм боломж харагдахгүй л байна. МАХН, МҮАН хоёрын сайдаж, муудах юу ч биш. Улс төр бол ерөөсөө л эрх ашиг шүү дээ. Гол нь эвслийн эрх ашгаа гээгдүүлээд, Засгийн газрыг унагаад, улс төрд тогтворгүй байдал авчирлаа гээд МАХН, МҮАНын аль нь ч хожихгүй.
-Таны ийм байр суурийг дэмжсэн болохоор нь Та МАХН руу орсон хэрэг үү?
-Тэгж ойлгож болно. МАХН дээр төвл өрөөд, орон нутгийн байгууллагыг бэхжүүлэх үйл явцыг эхлүүлье гэсэн юм.
-Та намаасаа гарахдаа “Миний араас МАХН-д ирэх гишүүн цөөнгүй бий” гэж байсан. МҮАН-аас МАХН-д элссэн, элсэх хүмүүс хэр олон байгаа вэ?
-Бий бий, ялангуяа орон нутагт. Энэ үйл явц цаашид үргэлжлэх нь тодорхой зүйл л дээ.
-МАХН, МҮАН-ын холбоог улс төрийн бодлого, эрх ашиг тодорхойлдогг үй, харин нөхөрлөл, дайсагнал, урвалт, гомдол тунирхал гэх мэт хувь хүмүүсийн хүн чанар, сэтгэлийн хөдөлгөөнөөр зохицуулагдаад байх шиг...?
-МАХН-МҮАН-ын эвсэл бол улс төрд харьцангуй шинэ байгууллага. Сэтгэл хөдлөл гэдэг чинь шинэ газарт л байдаг шүү дээ. МАХН, МҮАН-ын хооронд яг одоо бие биенээ танин мэдэх үйл явц явж байна. Тэгэхээр үл ойлголцлоос болж гомдож тунирхах, тэгээд эргээд ойлголцох зүйл бол зөндөө л гарах биз.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан гэсэн хоёр лидерийн дунд эргэж эвлэхээргүй үл ойлголцол үүссэн хэрэг биш үү?
-Тэр хоёрыг муудалцсан л гэнэ. Муудалцана гэдэг чинь сайдахын эхлэл, учирг үй сайн байна гэдэг муудалцахын эхлэл байдаг. Хүний л явдал шүү дээ. Хүн төр өлхтнөөс ангид юм юу ч болоогүй.
-М.Энхсайхан Н.Энхбаяртай уулзахаар очсон болов уу?
-Сүүлийн үед үгүй байх.
-2016 оны сонгууль хүртэлх хугацаанд улс төрд олон явдал болох биз. Тэр дундаас МАХН МАН-тай, МҮАН АН-тай нийлнэ гэсэн таамаг нэлээд сонсогдох болжээ. Та юу гэж бодож байна?
-Нялх хүүхдүүд биш дээ, эрх ашгаа ойлгодог бол “Шударга ёс” эвслийг задлах нь нэр дурдсан дөрвөн намын алинд нь ч ашиггүй. Нөгөө талаар, өнгөрсөн сонгуулиар ард түмний хийсэн сонголтыг ирэх сонгууль хүртэл дагаж мөрдөх л ёстой.
-УИХ-ын 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл саналаас нь хуваасны дүнд МАН ялагдсан. Тиймээс МАН, МАХН хоёр нийлбэл олонх болохын төлөө ирэх сонгуульд өрсөлдөх боломжтой мэт?
-Үнэндээ ч АН “Шударга ёс” эвслийн шууд нөлөөн дор УИХ-д хамгийн олон суудал авч, МАН ялагдсан. МАН, АН-ын аль нь ч “Шударга ёс” эвслийн бүлэггүйгээр амжилтад хүрч чадахгүй. Тиймээс МАХН, МҮАН эвслээ задлах, өөр намуудтай нэгдэх хэрэггүй юм. Одоо ч АН-ын рейтинг өсөөгүй л байна. Гэвч ирэх сонгуулиар олонх болох боломж АН-д бий, Засгийн газрын ажил үйлс бүтэмжтэй байвал шүү дээ. МАХН МАН-ыг сонгохгүй л болов уу.
-МАН, МАХН нийлж, нэгдэх талаар яриа хэлэлцээ эхл үүлнэ гэдэг яриа оргүй байх нь ээ?
-УИХ-д суудалтай дөрвөн намын дунд байр сууриа ойртуулах уулзалт яриа байнга болдог. Аливаа нам ганц хүний үзэл бодлоор явдаггүй хойно МАН-д ч янз бүрийн санаа оноо байж л таарна. Ялангуяа намынхаа нэр хүндийг унахад нөлөөлсөн болон сонгуулийн ялагдалд хүргэсэн тодорхой хүмүүсээ ухраах, одоо нэр хүнд сайтай байгаа улстөрчдөө тэргүүн эгнээнд гаргаж ирэх замаар рейтингээ өсгөх гэсэн хандлага нь илэрхий харагдах болсон байна. Гэтэл хууччуул нь байр сууриа алдахгүй гэж үзээд байгаа бололтой.
Ц.Цолмон 1970 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1982 онд Намын дээд сургууль, 1987 онд Москвагийн Дипломатын академи төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Профессор, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин цолтой, эдийн засгийн ухааны доктор. Тэрбээр 1976-1977 онд Махконсервын комбинатад цахилгааны инженер, 1977-1980 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд инженер, 1982-1984 онд МХЗЭ-ийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч, 1987-1990 онд Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан.
Ц.Цолмон 1990-1992 онд Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллаж байгаад, 1992-1994 онд ЮНЕСКО-гийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга, 1995- 1996 онд Болгар улсад Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, 1996-2000 онд ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын албыг тус тус хашиж байв. Дараа нь 2000-2006 онд “Дельта Пи” ХХКийн захирал, 2006-2008 онд Барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд Үндэсний Шинэ Намын даргаар ажиллажээ. Ц.Цолмон 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
-АН-аас гарч, ҮШН-аа байгуулсан цагаас эхлэн дөнгөж саяхныг хүртэл М.Энхсайхан та хоёр нэлээд дотнын хамтран зүтгэгч байлаа. Гэтэл Та УИХ-ын гиш үүнээр сонгогдмогцоо түүнийг орхисонд М.Энхсайхан хэрхэн ханддаг бол. Одоо холбоотой байдаг уу?
-(Инээв) Бид хоёр улс төрд олон жил хамт явжээ. Гэхдээ бид тийм нялуун хүмүүс биш шиг байгаа юм. Дотно гээд хэн хэнийхээ хувийн чанарт ойртоод байсангүй. Нялуурдагг үй учраас гомдол ч бас байхг үй. Үзэл бодол нийлдэг зүйл олон, зөрөлдөх нь ч олон доо. Нам өөр болсноос хойш холбогдсонгүй.
-Таныг МАХН руу явахад МҮАН-ынхнаас хамгийн хатуу үгийг хэн хэлсэн бэ?
-Санахгүй байна.
-Та анх МАХН-ын гишүүн байсан уу?
-Тийм. Нагаржунайн онол энэ тэр гэж байх үед нь МАХН-ыг орхисон юм. Одоо тэгээд эргээд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Байрнаасаа хөдөлсөн чулуу хэдэн жил ч билээ сууриа олдоггүй гэдэг шиг.
-Та эхлээд инженер, дараа нь дипломатч байснаа бизнесмэн болж. Одоо бол улстөрч. Сонирхолтой намтар байна шүү?
-Инженер бол эд ангийг яаж сайжруулах вэ гэдэгт л анхаардаг болохоос, хүнтэй харилцдаг ажил биш. Хувь заяаны тохиолоор улс төрд орсон хойноо инженерийн сэтгэлгээ маань надад олон давуу талыг олгож байдгийг би анзаарсан. Улс төрд орж хувиа борлуулах гэхээсээ, системийг нь сайжруулахын төлөө явах хүсэл зорилго надад байдаг. Дипломатч хүн ямар чанартай байдгийг цөөн үгээр хэлье л дээ. Цэргийнхэн дайн хийдэг бол дипломатчид дайны эхлэхтэй зэрэгцэн дайныг төгсг өх тухай хэлэлцэж байдаг. Тэгэхээр дипломатчийн хувьд би эвсэлд байгаа хоёр намыг ойлголцуулж, нэгтгэхийн төлөө тууштай явна. Тодорхой хугацааны дараа МАХН, МҮАН биенээ үгүйсгэдэггүй, нэгэн цул хүчин болсон байлаа гэхэд миний хүчин зүтгэлийн үр дүн тэр байх болно. Цаг хугацаа харуулах л хэрэг.
-Таны улс төрийн карьерийг өмнө нь М.Энхсайхангүйгээр, одоо бол Н.Энхбаярг үйгээр төсөөлөгдөхгүй гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Үгүй. Би 30-аад жилийн өмнөөс төрд зүтгэсэн. Энэ хоёр хүнийг лидер болохоос өмнө би аль хэдийнэ яам удирдаж, сайдын алба хашиж явлаа. М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёртой чиглэл таарч хамтарснаас биш, албан тушаал, цол хэргэм горилоогүй.
-Таныг Р.Гончигдорж гишүүнтэй худ ургийн холбоотой гэдэг. Ингэхэд худтайгаа мөр зэрэгцэн хууль тогтоох байгууллагад сууна гэдэг ховор тохиолдол байх?
-Бид хоёрыг УИХ-ын сонгуульд Архангайн тойрогт өрсөлдөж байсан болохоор хүмүүс гайхаад байдаг юм. Нам өөр бол худ ураг барилдаж болохгүй юм шиг л. Гончигоо бид хоёр чинь бүр дунд сургуулийн нэг ангийн сурагчид шүү дээ. Нэг ангийн хоёр, нэг тойргийн хоёр, нэг Парламентын хоёр, тэгээд хүүхдүүд нь гэрлэчихсэн гэхээр нээрэн ховор тохиолдол байж магадгүй.
Б.Энхцэцэг