Орифлэмийн Г.Оюунгэрэл гэгч эмэгтэйг хүн бүр андахгүй мэдэх билээ. Тэрээр өнгөрөгч сонгуулиар МАХН-аас УИХ-д Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч Орифлэймээр явбал илүү их амжилтанд хүрэх байх гэж Чингэлтэйхэн өөрийн төлөөлөл болгон УИХ-руу явуулаагүй билээ. Түүнчлэн Н.Энхбаяр даргыг “Эх орондоо шударга ёс” тогтоохын төлөө явдаг хүн гэж боддог, бясалгагч хүн гэдэг утгаар нь маш их хүндэлдэг юм гэж ээ. Тиймээс энэ ч утгаараа Оюунгэрэл хатагтай Энхбаяртай уулзан хамтран ажиллах санлаа тавин УИХ-д МАХН-аас нэр дэвшсэн.
УИХ-д нэр дэвшсэн нь ихэд бардам болгож түүнийг Орифлэймийн ажилтануудтайгаа багагүй маргаж хэрүүл үүсгэх Орифлэймийн ажилаа ч хайхрахаа болисон гэдэг. Энэ хэрүүл маргаан нь даамжиран Г.Оюунгэрэл хатагтай орифлэйм гэх энэ айлд харъялагдахаа больсон.
Оюунгэрэл Орифлэймийн үүдийг татахаа больсоноос хойш Алт, Мөнгөн захиралын эрэмбэ үйгүй болсон. Мал дагвал ам тосдоно гэгчээр эрхэм хатагтай маань МАХН-ыг дагаж Н.Энхбаярын орон тооны зөвлөхөөр (Шинжлэх ухааны зөвлөх) ажиллаж даргыгаа эрүүл саруул байлгахын төлөө ихэд санаа зовж, байн байн эргэн очин ихэд сүжрэн байдаг гэнэ билээ.