Голландын Хайкин хотноо зохиогдсон даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ ням гаригт өндөрлөлөө. Тус тэмцээнд манай зургаан тамирчин оролцсоноос хамгийн өндөр амжилтыг охидын ангилалд өрсөлдсөн спортын мастер М.Нямжаргал үзүүллээ.
Тэрбээр есөн өргөөс дөрөв хожиж, гурав тэнцэн, хоёр хожигдож, нийт 11 оноо авсан амжилтаар VI байр эзэлсэн байна. Тэгвэл хөвгүүдийн ангилалд Ц.Отгонбилэг 9 оноогоор XVI, Б.Мөнхжин 9 оноогоор XVIII, М.Шийрэвжамц 7 оноогоор XXX, бүсгүйчүүдийн ангилалд Б.Нандинцэцэг 10 оноогоор XII, Ц.Энхцэцэг 6 оноогоор XVII байрт тус тус оржээ.