Ирж буй оны зургадугаар сарын сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд улс төрийн амьдралыг хөтлөх гол үйл явдал чухам энэ өрсөлдөөн байх нь дамжиггүй. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол мэдээж одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Түүний нэрийг 2009 онд дэвшүүлсэн АН, ИЗНН ирэх сонгуульд мөн хамтрах магадлалтай. Харин Төрийн тэргүүний суудлын төлөө Ц.Элбэгдоржтой аль намын, хэн өрсөлдөх вэ гэдэг асуултын хариу одоогоор тодорхойгүй байна.
АН-ын нэр дэвшигчтэй хүчтэй өрсөлдөж ирсэн уламжлалаараа МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн хүч тавих нь гарцааг үй боловч өнөө хэр нэр дэвших магадлалтай хүмүүсийнх нь талаар таамаг яриа ч хөврөхгүй байгаа нь их дайны өмнөх нам гүмийг санагдуулна. 2013 он гармагц улс төр сонирхогчид МАН-аас Ерөнхийл өгчийн сонгуульд хэн дэвших вэ гэдгийг түнших гэж хичээж, тус намын лидерүүд ч энэ марафон тийш бие, сэтгэлээ чилээх биз ээ. Түүнчлэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын МАХН-аас хэн дэвших нь ихээхэн сонирхол татаж байна.
Засгийн газар энэ хэвээр оршин тогтнох уу, үгүй юү гэсэн асуулт ирэх онд ч улстөрчдийг ээрсээр байх төлөвтэй. Ерөнхий сайдыг хэд хэдээр нь онхолдуулж гаршсан АН-ынхан зүгээр сууж чадахгүй гэсэн мессеж аль хэдийнэ нисэж эхэлжээ. Гэхдээ эрхбиш Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөх болов уу гэж улс төрийн “зурхайчид” таамаглаж байна. Гэвч улс төрийн биш хүрээнийхэн, ерөөс өө монголчуудын хувьд засаг төр тогтвортой байх нь л илүү ээлтэй байхсан.