Батлан хамгаалах яаманд өнгөрсөн долоо хоногт шинэ томилгоо хийж, зарим албан тушаалтныг өөрчилсөн байна. Тухайлбал, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа И.Батболдыг чөлөөлж, ЗХЖШын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Ариунболдыг томилжээ. БХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Н.Бямбадоржийн оронд хошууч генерал О.Үржинг томилж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Гэвч түүний оронд цэргийн бус хүн, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Жаргалсайханыг дээрх албан тушаалд томилсон гэнэ. Д.Жаргалсайханы ажлыг дэд хурандаа Х.Батсүх авсан бол Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Г.Мягмарсамбууг тус хүрээлэнгийн захирлын үүргийг гүйцэтгэгчээр томилжээ.