“Шинэчлэлийн Засгийн газраас гадаад харилцааны чиглэлээр баримтлах бодлого, үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар өчигдөр, өнөөдөр зөвлөлдөж байна. Зөвлөгөөнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон ирэх жилүүдэд манай улс гадаад бодлогодоо аль чиглэлийг онцлон анхаарч, ямар зорилт тавин ажиллах талаар танилцуулж, Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдууд, Дипломат төл өөл өгчийн газрын тэргүүн үүдэд чиглэл өглөө. Ирэх дөрвөн жилд Шинэчлэлийн Засгийн газар гурван үндсэн зорилтыг өмнөө тавьсан. Эдгээр нь төрийн үйл ажиллагааг нээлттэй бөг өөд чирэгдэлг үй болгох, иргэдийн амьжиргааг богино хугацаанд дээшлүүлэх, үйлдвэржилт бүтээн байгуулалт өрн үүлэх гэсэн том зорилтууд юм. Бодлого чиглэлээ тодорхойлж, хөрөнгө оруулалтаа шийдэж, одоо гүйцэтгэлдээ шуурхайлан орж байгаа дээрх ажлуудад анхаарлаа хандуулж, улмаар аль төс өлд өөрсдийн суугаа улс оронтойгоо хамтран ажиллавал илүү үр дүнтэй байх талаар тодорхой санал санаачилгууд гарган ажиллахыг Ерөнхий сайд дипломат төлөөл өгчд өөс хүслээ. Мөн цаашид бусад оронтой бүх салбарт хамтран ажиллах гэж хүч тарамдахг үйгээр тухайн улсын хөгжлийн онцлогтой уялдуулан цөөхөн, тодорхой асуудлаарх хамтын ажиллагааг бодитой үр дүнд хүргэх чиглэлийг Засгийн газраас баримталж байгааг танилцуулж, үүний зэрэгцээ олон жил дамжиж улиг болсон асуудлуудыг нэг талд шийдэн цэглэх шаардлага байгааг анхаарууллаа.