Барууны орнуудын телевизийн программд зайлшгүй багтдаг нэвтрүүлэг бол хөлбөмбөгийн ток-шоу хөтөлбөр. Ингээд Европын хөлбөмбөгийн ТОП 5 лигийн мэдээллийг хүргэдэг шоу нэвтр үүлгүүдийн тухай танилцуулъя.
Match of the day (Их Британи)
Хамгийн алдартай хөлбөмбөгийн нэвтр үүлгийг BBC телевиз үзэгчдийн хүртээл
болгосноос хойш 49 жил өнгөрчээ. Манай хөлбөмбөг сонирхогчдын сайн мэдэх “Футбольное обозрение” нэвтрүүлэгтэй төстэй ч хөгжим, хөлбөмбөг хоёрыг хослуулсан гэдгээрээ энэхүү ток-шоу зард гарсан.
Удахгүй хагас зуун жилийнхээ ойг тэмдэглэх уг хөтөлбөр он цагийн уртад олон нэвтрүүлэгч, сэтгүүлч, найруулагчийн нүүр үзсэн ч хөлбөмбөгийн шилдэг экспертүүдийг урьж оролцуулдаг “жанжин шугам”-аасаа хэзээ ч хазайж байсангүй. 80-аад оны Английн шилдэг довтлогч, өнөө цагийн хөлбөмбөгийн мундаг тоймч Гари Линекер л гэхэд сүүлийн арваад жилийн турш “Match of the day”-г чимж байна.
Calcio show (Итали)
Апениний хойгт “Controcampo” нэвтр үүлэг олон жилийн турш №1 байсан. Гэвч
хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтнүүд, алдартай жүжигчид, богино банзалтай сайхан бүсгүйчүүд оролцдогоороо алдартай уг шоу өнгөрөгч тавдугаар сард сүүлчийн нэвтр үүлгээ гаргасан юм. Шалтгаан нь “Сери А”-гийн тоглолтыг шууд дамжуулах эрхийг өөр телевиз худалдан авснаас үүдэлтэй аж.
Харин өнөөдөр “Sky Sport” телевизийн “Calcio show” хөтөлбөр хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татах болжээ. Учир нь энэ нэврүүлгийг шаргуу дайчин Илариа Д’ Амико хөтөлдөгт оршино. Гэргий Виктория нь эрс татгалзаж байсан ч Дэвид Бекхэмээс 27 минутын ярилцлага авч чадсан гэдгээрээ сэтгүүлч бүсгүй олны танил болсон юм.
Tеlеfoot (Франц)
Энэ жил 35 жилийнхээ ойг тэмдэглэх “Tеlеfoot” нэвтрүүлэг Францын болон Европ, дэлхийн хөлбөмбөгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэдэг. Тус нэвтрүүлгийг эрхлэн гаргадаг TF1 телевиз шигшээ багийнхаа тоглолтыг үзүүлэх онцгой эрх эдэлдэг ч “Лиг 1”-т монополио тогтоож чадаагүй. Хэдий тийм ч дийлэнх үзэгчид “Tеlеfoot” нэвтрүүлгийг нь тэсэн ядан хүлээдэг гэнэ.
Kick-off! Countdown (Герман)
Бундеслигийн талаар хамгийн шинэ соргог мэдээллийг, шилдэг гоолууд, сонирхолтой ярилцлага, төрөл бүрийн харьцуулалтын хамт хүргэдэг уг нэвтрүүлэг долоо хоног бүрийн пүрэв гаригт дэлгэцнээ гардаг.
Estudio estadio (Испани)
Мэдээ мэдээллээ хөнгөн, хөгжилтэй маягаар хүргэдэг уг хөтөлбөр ток шоу нэрэндээ бүрэн утгаар нийцдэг гэхэд болно. 1970-аад оноос эхтэй тус нэвтрүүлгийн “нэрийн хуудас” нь гайхалтай сонин үстэй хөтлөгч Иньяки Кано билээ.
М.Оргил