УИХ шинэ он гарахаас амжиж 74 дэх гишүүнийхээ бү рэн эрхийг баталгаажуулав. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогд сон энэ хүн бол Ц.Оюунбаатар. Сонгуулиас хойш хагас жи л байтугай жил га руйн да раа УИХ-ын ги шүүний тангарагаа өргөж бай сан түүх манай Парламен тад бий. Гэхдээ Ц.Оюунбаатарын хувьд тун өвөрмөц нөхцөлд хүлээсэн. Тэр хэн нэгэн өрсөлдөгчтэйгээ шүү хээр заргалдаагүй, зүгээр л ха гас жи лийн турш сэтгэл зүйн туршил - тад орсон. Ямар нэг байгууллагаас хэрэв “Оны үйлийн үртэй хүн” гэдэг номинац шалгаруулдаг бай сан бол эргэлзээгүй тэр эзэн нь болох байлаа. “Ц.Оюунбаатар тангар гаа өргөнө” гэсэн мэдээлэл хэдэн ч удаа гарч, “Хойшилж гэнэ ээ” гэсэн ха риу хэдэн ч удаа сонсов. Тэр тоолонд хүн юм хойно тэрбээр сэтгэл зүйгээ рээ тоглуулж байсан биз. Тангаргаа өрг өх тухай нааштай мэдээ сон согдмогц “нүүрээ угааж, нөгөө хувц саа бэлтгэж” байсан гэхэд болно. Түү - гээр ийнхүү “наадсан” хүмүүс нь МАХН-ынхан. Эрт урьдын цагт… гэдэг шиг эвслийн жагсаалтад анх Н.Энх баяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нар түүний дээр бичигдсэн нь үнэн. Гэвч СЕХ хуулийн тодорхой үндэслэлээр шаардлага хангаагүй гээд тэднийг жагсаалтаас хассан нь бас үнэн. Харин МАХН-ынханд энэ үнэн таалагдаагүй. Тиймээс эдгээр эрхмийг хууль бусаар хассан хэмээн Цэцэд хандсан. Цэц эхлээд Н.Энхбаярын талаар эцсийн шийдвэрээ гаргасан. Цэргийн алба хаагаагүй гэсэн үндэслэлээр хасагдсан түүний хүүг намынхан нь горьдлого тасартлаа зүтгүүлэв. БХЯ-наас “Э.Батшугар цэргийн алба хаасан” гэсэн тодорхойлолт гаргуулаад ч нэмэр болсонгүй. Энэ эрхэм заавал нэг албан тушаалд байх ёстой гээд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийл өгч болголоо. Гэтэл уг суудлыг 25 настай залуу (үнэндээ аав нь ) чамлаж, УИХ-ын гишүүний албан тушаал руу зүтгэсэн. Гэвч бүтсэнгүй. Эцэст нь Ц.Оюунбаатарыг тангараг өргөхийг сая нэг зөвшөөрчээ. Тэр үнэндээ итгэл алдарч эхэлсэн байсан биз. “Нам бус, МАХН-ын гишүүн биш” хэмээн түүнийг золиослож буйгаа эвсэл нь тайлбарлаж нэг үзсэн. Тэр тоолонд Ц.Оюунбаатар хүлээцтэй, ухаалаг хүний дүрээр улс төрийн энэ тоглоомыг хүлээн зөвшөөрсөн тайлбар хийж байлаа. Олон нийтэд дэлгээгүй л болохоос дотроо бол тэр найзууддаа баярлаагүй нь мэдээж. Нам гэдэг том хаалт байгаагүй бол МАХН-ынхнаас сэтгэл санааны хохирлоо нэхэж ч болох байсан. Өөрийг нь шоовдорлож, үл тоож байсных нь хариуд түүнийг Д.Арвин шиг намынхаа хаалгыг хаана гэсэн яриа тархаад амжчихаж. Харин тангаргаа өргөсний дараа отгон гишүүн уг яриаг үгүйсгэж, “Би нам солихгүй, 1985 онд МАХН-д элссэн, тэр сонголтдоо үнэнч байна” гэсэн юм. Бөөн юм болж байж, Ц.Оюунбаатар УИХын гишүүн боллоо, сэтгэл зүйн хүнд тоглоомд эцэст нь тэр ялав. Харин энэ “ялалт” толгойд нь хэчнээн буурал үс нэмснийг таашгүй.