Шинэ он гарч, ажил хэдийнэ жигдэрсэн ч УИХ-ын гишүүд баярын хэмнэлээсээ салж чадахгүй явна. УИХ-ын чуулган энэ долоо хоногт үдээс өмнө огт хуралдсангүй. Төрийн ордон бараг эзгүйрч, өрөөндөө суудаг, ажилдаа ирдэг гишүүн ховордов. Өчигдрийн чуулган гишүүдийн ирц хүрээг үй учраас хойшилсон. Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр, гишүүн М.Батчимэг, С.Баярцогт, М.Зоригт, Д.Эрдэнэбат нар УИХ-ын даргаас чөлөө авсан аж. Л.Болд, Л.Эрдэнэчимэг, С.Батболд, З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар өвчтэй, Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын томилолтоор гадаадад ажиллаж байгаа юм. Харин Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар нар гадаадад, Д.Бат-Эрдэнэ орон нутагт өөрөө өөртөө томилолт өгөөд явчихсан гэнэ. Шалтгаангүйгээр хурал таслагчид дотор МАН-ынхан толгой цохиж байлаа. Баяраар олон хоног амраад, тэрэндээ “дасчихсан” гишүүдээ ажилд нь жигдэртэл чуулганы хуралдааныг шууд долоо хоногоор хойшлуулсан.