Засгийн газрын хуралдаанаар “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулах шийдвэр гаргажээ. Уул уурхайтай холбоотойгоор өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, цаашид ч тогтмол өсөх хандлагатай байгаа.
Одоогоор тус бүсийнхэн Даланзадгадын ДЦС, ӨМӨЗО-ы Алшаа аймгийн импортын шугам, “Оюутолгой” төслийн импортын цахилгаан дамжуулах шугам, Ухаахудагийн ДЦС гэсэн таван эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ хангаж байгаа аж.
Тус бүсэд цахилгааны үнийн бодлого хэрэгжүүлэх нэгжгүйгээс Өмнөговь аймгийн хэрэглэгчид таван өөр тарифаар эрчим хүч хэрэглэдэг байна. Тиймээс өмнөд бүсийн 15 сум, гурван том уурхайн цахилгаан хангамжийн болон түгээх сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах мэргэжлийн байгууллага шаардлагатай хэмээн үзжээ.