Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь сонгуулийн санал хураалтыг шинэ хуулийн дагуу зургадугаар сарын сүүлчээр явуулна. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэх хуулийн хугацаа яагаа ч үгүй хэдий ч улс төрийн томоохон өрсөл дөөн болохын хувьд намуудын дотоодод нэр дэвшихээр горилогчдын зүгээс идэвх, санаачилга илэр хий анзаарагдаж эхэлжээ. Ингээд Төрийн дараагийн тэргүүн болохоор зориг шулуудсан улст өрчдийн талаар өгүүлье.

НЭГДҮГЭЭР ХҮН
Ерөнхийлөгчийн сонгуулийн хөзрийн “улаан” буюу нэгдүгээр хүн бол одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Тэрбээр хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь марафон эхлэхээс таван сарын өмнөх энэ өдрүүдэд хэдийнэ тодорхой болсныг судалгааны дүн харуулж байгаа аж. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн өгүүлснээр Ц.Элбэгдоржийн рейтинг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай улс төрчдийнхтэй харьцуулшгүй өндөр байгаа боловч дөрвөн жилийн өмнөх мөн үед өөрийнх нь халаасанд цуглаж асан оноонд хүрэх гүй байгаа нь анхаарал татаж буй аж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуучин оны төгсгөлд Хөвсгөл аймагт ажиллахдаа цаатны урцанд хоносныг эх орны хойморь хөглөгөр их тайгаас ирэх сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүллээ гэж харвал эндүүрэл биш болов уу. Төрийн тэргүүн урцанд хоносон тухай телевизийн сурвалжлагыг харахад гарыг нь дулаацуулах цаатан эмээ, өвөр дээр нь унтах жаал гээд сэтгэл уярам дүрс бишгүй.
Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Улаанбаатарын гэр хорооллын утаатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 32-ын тойрогт сэм зочлоод “Утаа шингэрэх биш, улам өтгөрчээ” гэсэн дүгнэлтийг хийлээ. Гэнэтийн энэ “айлчлалаа” сонгуулийн өмнөх нэгэн шоу мэт харагдуулахыг хүсээгүй Ц.Элбэгдорж “Аливаа ажлыг улс төрийн шоугүйгээр хийх нь чухал” хэмээн тодотгосон байна. Утаа харах “ёслолд” хэвлэл мэдээллийн ганц ч байгууллага дайчлагдаагүй бөгөөд Элбэгээ өөрөө л сайн дураараа твиттерт “сенсаацалжээ”. Даш рамд дурдахад, Төрийн тэргүүн маань сүүлийн үед твиттерээс салахаа байж, эгэл жиргээч иргэдийнхээ асуултад шуурхай хариулдаг ажилтай болсныг нь Ерөнхийл өгчийн сонгуультай холбон ойлговол муухай гүтгэлэг болж ч магад. Ц.Элбэгдоржийг 2009 оны сонгуульд АН, ИЗН гэсэн хоёр нам дэвшүүлж байсан бол энэ удаа Ардчилсан Нам дангаараа түүний нэрийг дэвшүүлэх бололтой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Элбэгээтэй өрсөлдөх зүрх зоригтой хүн одоогоор АН-д алга. Нийслэлийн Мээр Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд нам дотроо өрсөлдөөд, Элбэг анддаа унасан. Энэ удаа азнах бололтой. “Би Ерөнхийлөгч болбол Цахиур Төмөр, Робин Гүүд шиг ажиллана” гэдэг өнөө гайхал Л.Гүндалай ч чимээгүй болчихож.
Ө.ЭНХТҮВШИН ҮҮ, Б.БАТ-ЭРДЭНЭ ҮҮ
Ц.Элбэгдоржтой арай дөнгүүрхэн шиг өрсөлдчих нь аль намынь хэн байж бо лох вэ хэмээн хараалж суугаа улс төр сонирхогчдын тандалт Монголын улс төрийн томоохон хүчний нь хувьд Ардын Намыг чиглэж байгаа нь гарцаагүй. МАНын нэр дэвшигчийн эрэлд хатсан таамгийн хариуд нам нь зорилготой мессеж хаяж байгаа, эс бөгөөс горилогчид өөрсдөө хийж байгаагийн алин болохыг бүү мэд, янз бүрийн сураг ажиг хөврөх болжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, Д.Оюунхорол нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн мэдээлэл яваад эхэллээ. “Дуулианы эзэд” сураг ажгийг няцаах бүү хэл, харин ч тааламжтай байгаа дуулдана. Хэнтий аймгийн сонгогчид нутгийнхаа аваргаа дэмжинэ гээд бөөн хөөр болсон сурагтай. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн нэр ч яригдаж байна. Эдгээрээс М.Энхболд, Ө.Энхтүвшин хоёрын хэн нэгийг Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нь дэвшүүлэх магадлал хамгийн өндөр байгаа аж.
Ө.Энхтүвшин УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан С.Батболдоос Ардын Намын даргын халааг аваад удаагүй байна. МАН орон нутгийн сонгуульд Ө.Энхтүвшингийн удирдлага дор оролцож, нийт дүнгээр төсөөлж байснаасаа хавьгүй илүү амжилт үзүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд Ө.Энхтүвшин өөрөө нэр дэвшин өрсөлдсөн, өрсөлдөөгүй нам нь ялагдвал МАН-ын даргын албан тушаалаасаа огцрох хариуцлагатай. Тиймээс Ө.Энхтүвшин бол Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн гол хөзрүүдийн нэг яах аргагүй мөн.
ХАМГИЙН ТОМ СЮРПРИЗИЙГ ХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ
Шоронд хоригдсон МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруу байгаад намын гишүүд нь санаа зовж, Монгол Улсын Төр, ард түмний төлөө хийсэн сайн үйлийнх нь төлөө түүнийг суллахыг Ц.Элбэгдоржоос хүсэн, МАХН-ын ээжүүд хөхөөрөө Ерөнхийлөгч рүү даллав. Дөрвөн жилийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийн ганц өрсөлдөгч нь Н.Энхбаяр байлаа. Н.Энхбаяр Ерөнхийл өгчөөр улиран сонгогдож чадаагүй явдлаа Ц.Элбэгдоржид ялагд сандаа бус, нам нь өөрөөс нь урвасантай холбож үздэг. Тэрбээр МАН байгуулагдахад МАХН-ын буурийг сахин үлдэж, УИХ-ын сонгуульд өөрийнхөө алдраар “Шударга ёс” эвслийг амжилттай оролцуулсандаа эрэмгий байдаг. Үнэндээ Н.Энхбаяр хоригдож байсан ч Монголын улс төрийн хүчирхэг лидерүүдийн нэг юм. Одоо түүний эзгүй МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох нь улс төрийн талбарт тавигдах том нүүдэл болно. Ирэх сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр өрсөлдөхгүй ч энэ нам түүний нэртэй салшгүй холбоотой улс төр учраас хэн ч нэр дэвшсэн бай, өрсөлдөөнийг эргүүлж болзошгүй.
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр горилогчдын нэрс сонсог дож эхэлжээ. Сангийн сайд Ч.Улаан, Ша дар сайд Д.Тэрбишдагва нарыг магадлалтай л гэнэ. Түүнчлэн Н.Энхбаярын эх нэр О.Цолмонг дэвшүүлэх чиглэлийг МАХНын удирдлага баримталж байхыг үгүйсгэхгүй. Үүнийг Н.Энхбаяр, О.Цолмон хоёр ярьж тохирсон байхад МАХН дотор хэн ч үгүй гэж чадахгүй. О.Цолмонг удам угсаа сайтай, өө- рөө өндөр боловсрол эзэмшсэн нэгэн гэдэг. Н.Энхбаярын өндөр албан тушаалд байхдаа гаргасан алдаа болон байгуулсан гавьяанаас гэргийд нь нялзаах хандлага байдаг билээ. Хэрвээ О.Цолмон нөхөртэйгөө эн тэнцэхүйц байр суурь эзэлдэггүй, жирийн нэг гэрийн эзэгтэй төдий байсан бол түүнийг хэн ч танихгүй өнгөрч болох байсан. Нэгэн цагт Монголын Тэргүүн хатагтай явсан уг эмэгтэй эр нөхрийнхөө шоронд өнгөрүүлэх 2013 оны цэцэгт зунаар Ерөнхийлөг чийн сонгуульд нэрээ дэвшүүлбэл энэ нь ирэх сонгуулийн жинхэнэ сенсаац, жинхэнэ сюрприз болох юм.
М.ЭНХСАЙХАН ЗАВГҮЙ
МАХН-ын тухай өгүүлж байгаа бол УИХ-ын сонгуульд эвссэн МҮАН-ын талаар заавал ярих ёстой. Гэвч МҮАН-ын дарга М.Энхсайхан төрийн ажилд шилжсэнээс болоод тус намын даргын суудал одоогоор эзгүйрээд буй. АН М.Энхсайханы гарт ямар нэгэн нухацтай тохироогоор Монгол Улсын Засгийн газрын хамгийн том, чухал хариуцлагатай төслийг атгуулсан байж болзошгүй.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай түүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ерөнхий захирал болгосон нь МҮАН ерөөсөө сонгуульд оролцохгүй, эсвэл АН-ыг дэмжинэ гэсэн үг бус уу.
С.ОЮУН ОДОО Л...
Ерөнхийлөгчийн сонгууль болохоор л аль нэг намын хаяа түшчихдэг нь Иргэний Зоригийнхны гэм биш, зан болох гээд байна шүү. 2009 оны сонгуулиар С.Оюуныг өрсөлдөнө гэсэн хүлээлт нийгэмд байв. Даанч, даанч ч гэж дээ, тэгэхэд С.Оюун дарга амаржаад удаагүй, нялх биетэй байсан учраас Элбэгээгийн дээлийн захыг мушгин гэртээ суусан билээ. Харин энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрс шийдвэр гаргахад бэлэн байгаа сурагтай.
Түүнчлэн ИЗНН-аас УИХ-д сонгогдсон С.Дэмбэрэл түүнтэй намынхаа сунгаанд уралдахаар бэлтгэж эхэлсэн гэх. Энэ хоёроос ИЗНН-ынхан Оюуныгаа дэвшүүлэхээр шийдэх биз ээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн ялсан ойрын жишээ байна, Монголын сонгогчид УИХ-ын танхимд 11 эмэгтэйг суулган дээд амжилт тогтоосон гээд даашинзтай улстөрчдөд ээлтэй жишээ олон байна. С.Оюун одоо л зориглохгүй бол, 2017 он хол байна даа.