Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр анги буюу Хорих байгууллагуудын нэгдсэн эмнэлэгт хүргээд байгаа. Гэвч түүний биеийн байдал тааруу байгаа гэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр намын даргаа эргэж хорих ангид нь очжээ. Тэрбээр “Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдал сайнгүй байна” гэсэн бол прокурорын байгууллагын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн эх сурвалж “Н.Энхбаярын биеийн байдал тааруу байгаа гэсэн мэдээллийг хорих ангийнхан нь бидэнд мэдэгдсэн. Энэ талаар эмч нарын дүгнэлт дахин гаргуулахаар болж байгаа. Н.Энхбаярын даралт унах, зүрхний ачаалал хэт нэмэгдэх гэх зэргээр хүнд нөхцөл байдал илэрч байна” гэв.
Г.РАВЖАА