Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч асан Ц.Баатархүүтэй ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт та ажлаа өгөх өргөдлөө гаргасан. Чухам ямар учраас өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзах болов оо?
-Ер нь ойлгомжтой асуудал шүү дээ. Нийслэлийн АН-ын даргаар Хотын мээр Э.Бат-Үүл, дэд даргаар би ажилладаг. Бид орлогч нарын томилгоог дүүргүүдийн төлөөллийг хангаж, амжилтаар нь эрэмбэлж хийсэн. Ингээд би Чингэлтэй дүүргийг төлөөлж Засаг даргын орлогчоор ажилласан. Орон нутгийн сонгуульд дүүрэгтээ ялалт байгуулах ёстой гэсэн зарчмын тохиролцоо бидний хооронд байсан. Гэвч дахин санал хураалтаар манай нам Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулж чадалгүй Засаг даргын албан тушаалыг алдсан. Засаг даргын орлогч бол улс төрийн албан тушаал. Тийм учраас би хэлсэндээ хүрэхийн тулд орлогчоос татгалзах өргөдлөө өгсөн. Засаг дарга өргөдлийг минь хүлээж авсан. Миний орны хүн томилогдох байх. Ер нь дэлхийн олон оронд улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалтнууд ажлаа өгдөг жишиг байдаг. Харин манайд үүнийг хүмүүс янз бүрийн байдлаар хүлээж авдаг юм байна. Улс төр судлаач хүний хувьд би үүнийг байдаг л үзэгдэл гэж бодож байна.
-Таны энэ үйлдлийг АНын доторх фракцуудын шахалтаас болсон гэж ихэнх сонин хэвлэлээр бичиж байгаа. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?
-АН-ын гол онцлог бол фракцын зөвшилцлөөр ажил, албан тушаалаа шийддэг. Олон фракцтай, дотоод ардчилал нээлттэй. Тиймээс ямар нэгэн ажил, албан тушаалд томилохдоо хэн нэг эрх мэдэлтэн дангаар бус, хэсэг бүлгүүдийн төлөөлөл хамтран шийдвэр гаргадаг. Мэдээж Засаг даргын орлогчийн албан тушаал дээр фракцууд ярилцсан. Саналын зөрүүтэй байдлууд гарсныг үгүйсгэх аргагүй. Миний хувьд ямар нэгэн фракц, бүлэглэлд хамаардаггүй. Залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, залуусаа төлөөлдөг. Тийм учраас фракцын шахаанд орсон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
-Таныг энэ албан тушаалд анх томилогдож байх үед Ц.Баатархүү лекторын хувьд залуусын хүрээнд танигдсан ч хотын орлогчийн хэмжээнд ажиллах туршлага, чадвартай хүн мөн, биш гэсэн маргаан хүмүүсийн дунд байсан. Дөрвөн сар гаруйн хугацаанд Засаг даргын орлогчоор ажиллаад өөртөө ямар дүгнэлт хийсэн бол?
-Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга бол нэг талаас төрийн ажил. Нөгөө талаар улс төрийн албан тушаал. Улс төрийн нам иргэдээс итгэл аваад, итгэлийг нь баталгаажуулахын тулд хүмүүсээ хариуцлагатай албан тушаалд томилдог нь аль ч оронд байдаг. Энэ утгаараа намайг томилсон. Ажил хийх явцад янз бүрийн л яриа гардаг. Харин би хүмүүсийн яриа, ховоор ажлаа хийхгүй гэсэн зарчмын байр суурьтай байсан. Ямар ч гэсэн боловсрол, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, томилгоог нь улс төрийн бус, сонгон шалгаруулалтаар, нээлттэй хийх эхлэл тавигдсан. Жишээ нь, 2008 оноос хойш ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад улс төрийн сонирхлоор томилогдсон хүм үүс олон бий. Тэгвэл 2013 оноос эрүүл мэнд, боловсролын салбарын удирдах албан тушаалтнууд сонгон шалгаруулалтад орно. Мөн энэ салбарынхныг дөрвөн жил тутам аттестатчилдаг, үнэлж, дүгнэдэг, гэхдээ хэн нэгэн эрх мэдэлтэн биш, иргэд, үйлчлүүлж байгаа хүмүүсээр нь дүн тавиулдаг систем рүү оруулах эхлэл тавигдсан. Мөн НИТХ-ын шийдвэрээр анх удаа боловсролын салбарын бүтцийн том өөрчлөлтийг эхлүүлсэн. Энэ нь бага сургуулийг тусад нь зохион байгуулах асуудал юм. 2013 оноос дөрвөн бага сургууль байгуулна. Бага сургуулийг тусад нь гаргаж, багш нарынх нь цалинг нэмэгдүүлэх санал тавьсан. Бид бага сургууль, бага ангийн хүүхдүүдийг өвлийн ид хүйтний үед амраах саналыг Боловсролын яаманд тавьсныг салбарын яам дэмжиж, эхнээсээ биелж байна. Багш, эмч нарын ажлыг хийснээр нь үнэлдэг тогтолцоог анх удаа бий болгосон. Уг урамшуулалд зориулан 3.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа. Одоо дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг дүүргийн харьяаллаар үйлчилдэг байдлыг болиулахаар Эрүүл мэндийн яамтай ярилцаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн эмнэлэг ачаалал ихтэй бол иргэн өөр дүүрэгт очоод үзүүлдэг болно гэсэн үг. Энэ мэтээр дээрх хоёр салбарт шинэчлэл хийх гэж хичээсэн. Үр жимсийг нь хэн хураах нь чухал биш. Эцсийн дүнг өргөн олон өгөх байх. Зам тавигдсан бол сайн, мууг нь шууд дүгнэж болно. Байшин барихад гоё байна гэж үнэлэгддэг. Харин нийгмийн салбарын үр дүн нүдэнд харагддаггүй онцлогтой.
-Ер нь нийслэлийн удирдлагуудын гаргаж буй шийдвэр үүдтэй санал зөрөлд өх үе байсан уу?
-Зарчмын зөрүүтэй асуудал гаралгүй яах вэ. Сүүлийн үед нийслэлийн удирдлагууд завсрын шинжтэй олон шийдвэр гаргаж байгаа. Замын хөдөлгөөний түгжрэл, барилга байгууламж, хууль бус газар олголт гээд өмнөх удирдлагуудын хийж чадааг үй, магадгүй хийж зүрхлээг үй ажлуудыг цэгцлэх шаардлага байгаа. Нийслэлийн бүх асуудлыг өргөс авсан юм шиг шийдэж чадахгүй учраас шилжилтийн маягаар шийдэх олон алхам хийж байна. Үүний нэг нь замын хөдөлгөөний зохицуулалт. Дугаарын хязгаарлалт иргэдийн дэмжлэгийг нэлээд авсан. Харин буруу талдаа жолоотой машинуудыг амралтын өдрүүдийн аль нэгэнд явуулахгүй байх шийдвэртэй би санал нийлэхгүй байгаа. Энэ бол буруу шийдвэр. Автомашинтай иргэдийн 49 хувь нь ийм машин хэрэглэдэг. Тэр тусмаа буруу талдаа жолоотой машинууд хамгийн боломжийн үнэтэй, унахад тав тухтай, Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой нь. Автын ослын гол шалтгаан нь буруу талдаа жолоотой машинтай холбоотой гэдэг дүгнэлт өрөөсг өл. Жолооч нарын хариуцлагаг үй байдал, замын халтиргаа гулгаа зэрэг олон шалтгаан бий. Харин цаашид буруу талтай жолоотой машиныг хориглох урт хугацааны бодлого гаргахыг бол дэмжинэ.
-Таныг одоо ямар албан тушаалд томилогдох бол хэмээн олон хүн сонирхож байгаа байх?
-Би нийслэлийн ИТХ-д Чингэлтэй дүүргийн 19 дүгээр тойргоос сонгогдсон төлөөлөгч. НИТХ-ын төлөөл өгч гэдэг бол нийслэлд иргэдээ төлөөлсөн хамгийн том албан тушаал гэж бодож байгаа. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Мөн нийгмийн салбарт эхлүүлсэн, санаачилсан ажлуудаа үргэлжлүүлнэ. Албан тушаал бол түр зуурын, өгч болдог, авч болдог зүйл гэж би хараад байгаа шүү дээ.
Р.ОЮУНЦЭЦЭГ