УИХ болон орон нутгийн сонгуулийн чимээ холдож, Ерөнхийлөгчийн сонгуулийн буухиа эхлэв. Ардаа бүхэл бүтэн нам дайчилсан 2-3-хан хүн өрсөлддөг нь уг сонгуулийн онцлог. 2009 оны Ерөнхийл өгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, МАХН буюу одоогийн МАН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөж, ардчилсан Төрийн тэргүүнийг сонгож байв. Тэгвэл энэ удаагийн сонгуульд өрсөлдөх намын жагсаалт нэмэгдэх үү. Сонгуулийн синдромыг нэг хэсэгтээ л намжаах сүүлийн, бас хариуцлага өндөр буухианд өрсөлдөх магадлалтай намууд хэрхэн бэлтгэж, хандаж буйг тандлаа.
.jpg)
АН ба МАН
Сонгуулийн өрсөлдөөнийг тодорхойлох цөм нь энэ. АН-ын тухайд. 2012 оны сон гуульд олонх болно гэсэн том зорилго өвөртөлж зүт гэ сэн. Улмаар УИХ-д уг нам хамгийн олон суудал авч, НИТХ-ын сонгуульд үнэм лэ хүй ялалт байгууллаа. Одоо тэд Ц.Элбэгдоржийгоо улираахыг хүсэж буй нь мэдээж. Өрсөлдөх магадлал тай хүмүүс дотор түүний нэр хүнд ч өндөр байгаа юм. Одоо хон доо сонгуульд бэлт гэх эрт байгаа ч хөшигний ард сунгаа эхэл сэн нь нууц биш. АН-ын тухайд Төрийн тэргүүний өнгөр сөн дөрвөн жилд хийсэн ажлыг тайлагнах, гишүүддээ сургалт, семинар зохион байгуулах, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх замаар хүчээ нөөх “жижиг” өөрчлөлт эхэлсэн байна. МАН-ын хувьд уг сонгуульд өрсөлдөх хүний тоо олон байгаа. Нэг үе тус намыг төлөөлж асан Н.Энхбаяр тэднийг орхисон ч “ах” намд сойх боловсон хүчин, хүчтэй лидер мундахгүй. Гэвч тэмцээнд нэг л ялагч байдаг шиг ганц хүнийг нэр дэвшүүлэх нь мэдээж. Одоохондоо МАН дотооддоо сонгуулийн эхний сунгааг явуулж байна гэ хэд болно. Нэр дэвшүүлэх хүнээ тодруулах ажилтай зэрэг цээд арын албанд хэрхэн зүтгэх төлөвлөгөөгөө тэд боловсруулж сууна. Өмнөх таван ч сонгуульд ана мана өрсөлдсөөр ирсэн энэ хоёр намын тухайд байдал тодорхой. Намын аппарат нэр дэвшигчээ ялуулахын төлөө бүх л ажилд хүчин зүтгэнэ, өрсөлдөнө.
МАХН
Тэд АН-тай хамтарч Засгийн газрыг бүрдүүлсэн. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газ рын бү- рэл дэхүүнд орохдоо орон нутгийн болон Ерөнхийлөг чийн сонгуульд хамтарч ажиллана хэмээн тохирсон. Гэхдээ үе үе “Засгийн газраас гарлаа” хэмээн айлгаж, эрх хүү хэд мэт загнаж буй МАХН-ын тухайд энэ гэрээг ягш тал мөрд өнө гэхэд хэцүү. Тэгэхээр МАХН-ынхан АН-ын нэр дэвшигчийг дэмжээд, хүрд эргүүлэх боломжоо орхино гэж шууд хэлэх боломжгүй юм. Гэрээ ёсоор бол аймаг, дүү рэг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН, “Шударга ёс” эв сэл, ИЗНН хамтрах байлаа. Гэвч олонхийг бүрдүүлсэн намууд хамтрах нь бүү хэл, эвсэл байгуулсан МАХН, МҮАНын хан цөөнгүй газар тусдаа оролцсон. Тэгэхээр гэрээг мөрдөх “тэнэг” олдохгүй бол гайхах хэрэггүй. МАХНынхны хувьд зүтгүүлж болох ганц лидер нь Н.Энхбаяр. Түүнийг ялаас мултлах том зорилго МАХН-ынханд бий, УИХ-д сонгогдсон гишүүд нь ч үүний төлөө ажилладаг. Эрүүгийн хэрэг үүсгэчихээд байхад нь түүнийг УИХ-д нэр дэвшүүлж болсон юм, ял авчихсан ч зүтгүүлнэ гэвэл гайхах хэрэггүй болно. Гэхдээ хууль эрх зүйн хувьд энэ хүнд боломж байхгүй. Бас МАХН Ерөнхийлөг чийн сонгуульд оролцох эсэх нь ч, оролцвол хэнийг сойж болох нь тодорхойгүй байна. Эх сурвалж “Тэр гэрээг мөрддөг хүн байгаа юм уу. АН-ынхан өөрсдөө зөрчөөд байдаг шүү дээ” гэсэн “мэссеж” өгөв. Н.Энхбаяр даргынхаа заасан замаар урагшилж буй МАХН-ынхан эрх хүүхдийн аашаа гаргахад л сонгуульд оролцох намын жагсаалтад баг таж орхино. Улс төрийн намын хувьд сонгуульд оролцох эрх нь тэдэнд бий.
ИЗНН
2005 онд ИЗНН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөл - дөж, Л.Дашнямыг нэр дэвшүүлж байсан туршлагатай. 2009 онд ИЗН, НН-ынхан АН-аас өрсөлдсөн Ц.Элбэгдор - жийг дэмжиж ажилласан юм. Харин энэ удаа яах бол. Эц - сийн шийдвэрийг мэдээж удирдах дээд байгууллага нь гар гана. Гэхдээ ИЗНН энэ удаа АН-ыг дэмжих биш, бие дааж оролцох магадлал илүү өндөр байгаа гэнэ. Хэрэв энэ шийдвэрээ баталгаажуулбал намын дарга С.Оюун өр сөлдөх магадлалтай. 2009 онд түүнийг намаа төлөөлж Ерөн хийлөгчид нэр дэвшинэ гэсэн мэдээлэл тарж байсан ч эр хэм гишүүн тэр үед амаржаад удаагүй байсан билээ.