Гадаадын алдартай дуучин, жүжигчин бүсгүйчүүд манай сүмочдод “хандрах” нь бий. Тухайлбал цээл хоолойт Селин Дион, Камерон Диас, жүжигчин Шарон Стоун нар их аварга Д.Дагвадоржтой зураг татуулсан нь интертнэтээр цацагдсан. Тэгвэл Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн теннисчдийн хүндлэлийг аль хэдийнэ хүлээснийг “Швейцарь цаг” хочит Рожер Федерертэй хамт авахуулсан нэгэн гэрэл зураг гэрчилнэ.
Харин өнгөрсөн жил тэрбээр Наран улсад болсон “Rakuten Open” тэмцээний дөр өв дэх өдөр Испанийн алдарт тоглогч Рафаэль Надаль, Сербийн Милош Раонич нарын хүсэлтээр хамт патиараа татуулсан гэнэ билээ.
Ийнхүү дэлхийн алдартнууд монгол одуудад "бөхөлзсөөр"... Их теннис тоглож өсөөгүй ч багадаа одон бөмбөгөөр оролдож явсан Хакүхо гэр бүлийнхээ хэмжээнд шаггүй теннисчин аж. Гэхдээ ээж Ө.Тамир нь бага хүү Даваажаргалдаа хэзээ ч хожигдож үзээгүй гэсэн.
