“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан уржигдар ал бан тушаалаасаа “хусуулж” орхив. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харьяаны уг байгууллагын гүйцэтгэх захирлын албанаас чөлөөлөгдсөн шалтгаан нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар Шинэчлэлийн Засгийн газ раас тавьсан зорилт, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлж буй бодлоготой зөрчилдсөн байр суурьтайгаас үүдсэн аж. Ажлаас чөлөөлсөн тогтоолд нь ингэж бичсэн бол, тэрбээр өөрөө твиттер хуудастаа яа гаад ийнхүү “зөрүүдэлснийхээ” шалт гааныг тайлбарлажээ. “Би бонд үрэн таран хийхгүй. Дэмий шороо овоолохыг хүсээгүй юм. МТЗын даргыг хэн хийх нь сонин биш, бонд буруу замаар орвол Монгол Улс тусгаар тогтнолоо алдана” хэмээн бичсэн байна.