Хөвсгөл нутгаас 2000 онд УИХ-д бие даан сонгогдсон цагаасаа Монголд улстөрчдийн нэг содон өнгө төрхийг бүрдүүлсэн хүн бол Л.Гүндалай. Чуулганы танхимд уриа барьж, цөөнхийн хэлэх эрхээ эдлэх, саарал дээлнээсээ салдаггүй имиж гээд л сонин содон авир түүнээс гардаг байв. Тэгвэл УИХ-д тасралтгүй 12 жил сонгогдсон тэрбээр гишүүн гэдэг нэрнээсээ салах “дургүй” байгаа бололтой. Түүний твиттер хаяг дээрх тодорхойлолт нь “УИХ-ын гишүүн” гэсэн хэвээр байгаа юм. УИХ-ын сонгуульд бүдэрснийхээ да раа Хөвсгөлийн АН-ыг бужигнуулж, Засаг даргад хүч үзэх гэж байна гэсэн дуулиан гар сан. Хожим МАН-ын лидерүүд Төрийн ордонд лоозон барих “моодыг” нь дуурайх үед тэр түүгээр нэг харагдаад нам гүм болсон. Ар гэрийн ажилдаа санаа тавиад мань эр твиттер хуудаснаас УИХ-ын гишүүн гэсэн тодорхойлолтоо авахаа мартчихав уу, эсвэл зүгээр л энэ нэрнээс салахыг хүсэхгүй байгаа юм болов уу.