Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу нийслэлийн агентлагуудын нэрийг өөрчилсөн байна. Тухайлбал Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нь Стратегийн бодлого, тө лөвлөлтийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэл тэс нь, иргэдийн үйлчилгээний төв бүхий Нутгийн захир гааны удирдлагын хэлтэс болон өргөжиж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэв лэл мэдээллийн алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийт тэй харилцах хэлтэс болон өөрчлөгджээ.
Мөн Зас гийн газрын тогтоолоор Улаан баатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоосон юм байна. Уг тогтоолоор Захи рагчийн ажлын алба(ЗАА) нь Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс гэсэн шинэ албатай болжээ. Ингэс нээр Улаанбаатар хотын хог хаягдлыг шинэ менежментээр шийдвэрлэх юм байна. Түүн члэн ЗАА Захиргаа санхүү, Ин женерийн байгууламж, Хүнс худалдаа үйлчилгээ, Тохижилт хог хаягдлын удирдлага, Үйл ажил лагааны мониторингийн хэлтэс гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуу лахаар болжээ. Агентлагуудын чиг үүр гийн хувьд ч зарим өөрчлөлт хийсэн байна. Тухайлбал, нийслэлийн Газрын албыг Өмчийн харилцааны газартай нэгтгэсэн бол, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болгон өөрчлөв.
Шинэ бүтцээр Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Авто замын, Агаарын чанарын, Архивын, Аялал жуулчлалын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар, Нийслэлийн ерөнхий төлөв лөгөөний газар, Гэр хорооллын хөгж лийн газар, Дотоод аудитын алба, Мал эмнэлгийн газар, Мэ дээллийн технологийн газар, Мэргэжлийн хянал тын газар, Нийгмийн даат галын газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Нийтлэг үйлчилгээний газар, Нийс лэлийн бүртгэлийн газар, Онцгой байдлын газар (Нөөцийн албатай), Өмчийн харилцааны газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, Статистикийн газар, Татварын газар, Тээв рийн газар, Хөдөлмөрийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар гэсэн 32 агентлаг ажиллах юм байна.