Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү энэ сарын 2-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгч, өнөөдрийг хүртэл түүний орны хүнийг томилоогүй байсан билээ.
Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Ц.Баатархүүгийн оронд НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэлийн нэрийг дэвшүүлсэн. Хэрэв түүнийг Тэргүүлэгчид дэмжвэл Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган Ц.Энхцэнгэлийг томилно.
Р.ОЮУН