УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангах, хуралдаан тасалсан тохиолдолд хариуцлага тооцох зорилго бүхий төсөл санаачилснаа гишүүн М.Зоригт, С.Одонтуяа нар өчигдөр өргөн барив. Нам, эвслийн бүлгүүд хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйгээс чуулганы үйл ажиллагаа тасалдах тохиолдол гарч буй тул тэд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын намрын чуулга хуралдаж эхэлснээс хойш зарласан 23 өдрийн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд хоёр, МАН-ынх найм, “Шударга ёс” эвслийнхэн тав, ИЗНН-ын гишүүд 11, бие даагчид 14 удаа 50 хувьдаа хүрээгүй ирцтэй оролцсон байна. Төрийн ажлыг гацаахгүйн тулд эдгээр гишүүн төсөлдөө “Аливаа Бүлэг хуралдаандаа наймаас дээш удаа 50 хувиас доош ирцтэй оролцвол шууд татан буулгана” гэсэн зохицуулалт оруулж буй юм.
С.ТУУЛ