.jpg)
М.Энхсайханыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Эл шийдвэрийг Засгийн газрын тэргүүн биш, Зам тээврийн болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд тохиролцож гаргасан нь, цөөнгүй жил нийтийн анхаарлыг татсаар байгаа ч хэсэгтээ зогсонги байдалд орсон төмөр замын тухай эмзэг сэдвийг дахин хөндөхөд хүргэсэн юм. Дуулиантай зээгцэн Шинэчлэлийн Засгийн газрын төмөр замын талаарх байр суурь тодорч, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр гурван чиглэлд эхлүүлсэн шинэ төмөр замыг Төр учир битүүлгээр зогсоож, хөшигний ард сайтар далдалсан нь илрэв.
Нэг компанийн захирлыг халсан явдал “Чингис” бондын мөнгийг хэр хэн зарцуулах гэж буйгаа удтал нууцалсан Н.Алтанхуягийн Засгийн газрын далд төлөвлөгөөг илчлээд зогсохгүй эвслийн Засгийн газрыг огцруулж ч мэдэх нөхцөл үүсгэж орхилоо. Засгийн газрыг ганхуулж болзошгүй эл шийдвэрийн талаар Зам тээв рийн сайд А.Гансүх тайлбар хийхгүй гэж сэтгүүлчдэд шууд хэлсэн бол, ҮХАА-н сайд Х.Баттулга “М.Энхсайханыг ажлаас өөрчлөх шийдвэрийг би сайн мэдэхгүй” хэмээн булзаж, дуулиант долоо хоногийг дуусгасан юм.
Харин М.Энхсайхан үүнийг тун овжин ашиглав. Тэрбээр Монгол Улс бүс нут гийн зам харилцааны интеграцид оролцох бод лого байхгүй, хоёр хөрш тэй зайлшгүй байгуулах учиртай транзит тээвэр болон төмөр замын талаар хамтран ажиллах яриа, хэлэлцээр хийгдээгүй, хөрш орнуудын төмөр замын хөгжлийн төлөвлөлтийг тооцоогүй хэрнээ эрсдэлийн задаргаа, ТЭЗҮ хийгдээгүй төслүүдэд Засаг бондын хөрөнгийг хуваарилахаар зэхэж байгааг ил зарлав. Түүнчлэн Зам тээврийн яам шинэ төмөр замыг урагшлуулах ажилд бодлогогүй хандаж, 2009 оноос хойш эзгүй хээр, зураг, маршрут гүй гээр 100 км хөрс хуулахад 10, зураг төсөлгүйгээр геодези, гео логийн ажил эхлүүлэхэд 30, гаднын зөвлөх хөлслөхөд 10 тэрбум төгрөг цацсан гэнэ. Тус ажлыг гүйцэтгэсэн дотоодын 30 орчим компани ажлын хөлсөө өдий болтол аваагүй, Засгийн газраас нэхэж байхад, салбарын яам нь алдаагаа засалгүй, улс орноо барьцаалж авсан 1.5 тэрбум ам.долларын бондын 400 саяыг нэр бүхий 22 компанид хувааж өгөх гэж байна хэмээн мэдэгдэж гал дээр тос нэмэв.
УИХ дахь “Шударга ёс” эвс лийн нэг багана МҮАН-ын дарга М.Энхсайхан мэдээллээ хийсвэр зүйлд тулгуурлаагүй гэдгээ нотлох мэргэж лийн тооцоо, судалгаа бүхий барим тыг УИХ болон Үндэсний аюулгүй байд лын зөвлөлийн гишүүдэд хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд цацаад байна. Ийнхүү халуун сэдэв Пар ламен тын ан хааралд өртөж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо там гаа өгс өн даргад өндөр ач холбог дол өгч, хаалттай хуралдаандаа урьсан нь Засгийн газарт түгшүүр төрүүлсэн бололтой. Маргааш нь Н.Алтанхуяг сайд танхимынхаа сайд нарыг цуглуулж, ээлжит бус хаалттай хурал даан зарла сан мэдээ бий. УИХын гишүүд эхнээ сээ М.Энх сай ханы бодлогыг дэмж сэн ярилц лага, мэдэгд лүүд өгч эхэллээ. Иргэд ч твит тер, цахим хуудсаар түүний талд гэд гээ илэрхийлж буй. Үйл явдлыг да гаад Х.Баттулгын нэр хүнд унаж, эсрэгээр М.Энхсайхан оноо цуглуулж байна. Үүгээрээ М.Энхсайхан Х.Баттулга, Ерөнхий сайд хоёрт хэн бэ гэдгээ мэдрүүлж, төмөр замын салбарт оногдох бондын мөнгийг салхинд хийсгэх үү, үгүй юү гэдгийг хэн нэгэн сайд дур мэдэн шийдчихдэг юм биш гэдгийг сануулаад авав. Нийтэд ил болчихоод буй төмөр замын салбар тойрсон маргаанд Шинэчлэлийн Засгийн газар ямар байр суурь баримтлах бол гэсэн ажиглалт ийнхүү тал талаас зэрэг эхэлж, дуулиантай, эрчтэй үргэлжилж байна.
Харин дуулианы гол баатар М.Энхсайхан тоглолтоороо Ерөнхий сайдад асуулт тавиад буй. Тодруулбал, “Засгийн газар миний хийсэн үндэслэлтэй тооцоог хүлээн зөвшөөрч улс орон, ард иргэдэд ашигтай хувилбар сонгох уу, хэн нэгэн сайдынхаа ашиг сонирхлыг дэмжих үү” хэмээн асуув. Энэ асуул тад ямар хариу барихаас шалтгаалж Н.Алтанхуягийн тэргүүлсэн Зас гийн газрын хувь заяа шийдэгдэх төдий гүй АН сонгогчдын итгэлийг даах чадвартай улс төрийн хүчин мөн эсэхэд олон нийт дүгнэлт өгөх болчихоод байна.