Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах МАН, АН-ын гишүүдээс санаачилсан хоёр ч төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байв. МАН-ынхан Байнгын хороодын бүрэлдэх үүнийг нэмэх, АН-ынхан ирцээ наймаас дээш удаа бүрдүүлээгүй Бүлгийг татан буулгах зохицуулалт оруулах гэж байгаа юм. “Нэгэнт ижил төсөл учир нэгтгээд хэлэлцье” гэсэн санал АН-аас гаргахад МАН-ынхан “Манай Бүлгээр хэлэлцээгүй учраас хойшлуулна” гэсэн юм. Нөгөөдүүл нь “Тэгвэл танай төслийн хэлэлцүүлгээс завсарлага авна” хэмээн барьцав. Энэ мэтээр баахан маргасан хоёр намынхныг ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл “Эмзэг дэлбээнүүд” хэмээн тодорхойлов. Тэр “Хоёр намын хооронд шилжилтийн үе явж байна. Экологийн зохицолдлого үүсээгүй, эмзэг дэлбээнүүд байна даа” хэмээж бусдыгаа хөгжөөлөө. Бас тэрбээр “Ер нь бол би энэ хоёр төслийг дэмжиж байна. АН-ын төслийг дэмжиж буй атгаг санаагаа хэлбэл болж өгвөл энэ хоёр Бүлэггүй болчихоосой гэсэн хүсэл ч байна” хэмээн ярьж, хэдэн цаг хуралдсан бусдыгаа инээлгэж суусан юм.