Байнгын хорооны хурал дээр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсл өөр хэсэг маргасны эцэст АНын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар эр хүн шиг тохиролцов. “За эхлээд танай төслийг хэлэлцэх эсэхийг шийдье. Дараа нь та нар манайхыг дэмжээрэй. Өмнө нь Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог нэмэх талаар бид уулзаж тохиролцсон нь үнэн. Гэвч хөдөө яваад ирэх хооронд та нар ирцээр бойкотолсон байсан учир байдлыг эргэж авч үзэхэд хүрсэн юм. Муриад байхаар чинь итгэхэд хэцүү байна шүү дээ. Гэхдээ одоо дахиад нэг итгэх гээд үзье” хэмээсэн Д.Эрдэнэбат даргын оршил үгээр МАН-ын төслийг дэмжсэн юм. МАН-ынхан жаахан “хутга шаасан ч” АН-ын төслийг бас дэмжлээ. Эцэст нь Ж.Батзандан гишүүн “Бүлгийн дарга нар эр хүн шиг тохиролцдогийг харлаа. Гэхдээ энэ тохиролцоогоо хөшигний ард хийж болоогүй юм уу. Тэгээд ч төрийн ажлыг тохиролцож явуулдгаа болимоор байна. УИХ-ын гиш үүн бол 2.8 сая иргэний төлөөлөл. Та хоёр биднийг доромжилж болдог юм гэхэд ард түмнийг чадахгүй шүү” хэмээн бухимдав.