Ерөнхий сайдын өөдөөс ширээ шааж зүрхэлсэн цөс ихтэй гиш үүн бол Н.Номтойбаяр. Дорнодын Засаг даргад нэр дэвшигчийг зүтгүүлээд, бас буцаад буйн шалтгааныг сонсох гэж Ерөнхий сайдын өрөөг хэдэн өдөр сахьсан уураа тэр Байнгын хороон дээр мэдээлэл хийх үед нь түүнд гаргаж, ширээ шаасан юм. Болчимгүй үйлдэл хийснээ удсан ч үгүй ойлгосон мань эр хэдэн минутын дараа залруулж, уучлал гуйв. Ингэхдээ “Би УИХ-ын хамгийн залуу гишүүн. Тиймээс Ерөнхий сайдын улстөржсөн үйлдлийг тэсэж чадалгүй сая нэг ийм юм болчихлоо (ширээ шааснаа хэлэв). Ахмад улст өрчд өөсөө уучлал гуйя” гэв. Үүнийгээ “Би та нарыг харж явдаг байсан. Дөрөвд үгээр ангид байхдаа зурагтаар ардчилсан хувьсгалыг үзэж суусан минь магадг үй намайг улс төрд орох сонирхол руу хөтөлсөн төрүүлсэн” гэсэн дурсамж яриагаар “хачирласан” юм.