
Мэргэжлийн сүмогийн алдарт аваргуудын нэг, домогт Тайхо Кооки энэ сарын 19-ний 15 цаг 15 минутад Токиогийн Кэйо их сургуулийн эмнэлэгт 72 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Япон орон даяар гашуудалд ороод байна. Түүний 32 түр үүлсэн амжилтыг одоо ч эвдэж чадаагүй байгаа билээ. Тайхо аварга цус харваснаас хойш зүрхний дутагдалд орон, хүнд өвчинтэй тэмцсээр байсан юм. Тайхо аварга Октябрийн хувьсгалын дараа Сахалинд зугатсан Украйн офицер Маркиян Борышко, япон эмэгтэй Киэ Ная-гийн гэрт төржээ. 1945 онд Сахалин арал ЗХУ-ын мэдэлд ороход аав нь баривчлагдан цаазлагдаж, Кооки ээж, ах дүү нарын хамт Хоккайдо руу зугатсан байна. Амьдрал ядуун эрхээр айлын гэрээр явж, юм зардаг байсан гэдэг. 1956 онд Нишиносэки дэвжээ Хоккайдод тойргийн барилдаанаар ирэхэд сүмо болохоор шийдсэн байна. Анх сүмод ороход ээж нь ихэд эсэргүүцэж байсан гэдэг. 1959 онд жюүрёо, 1960 онд макүүчид дэвшсэн. 1960 оны гуравдугаар сард ганцхан удаа 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй бөг өөд түүнээс хойш зодог тайлтлаа дандаа 10-аас дээш ялж байв. 1968-1969 онд 45 дараалан ялж байсан ч шүүгчийн алдаанаас болоод 46 дахь ялалтыг нь ялагдал гэж тооцсон байдаг. Түүнээс хойш сүмогийн шүүлтэнд видео бичлэг ашигладаг болсон. 1971 оны гуравдугаар сарын тэмцээнд 12 ялсан ч зодог тайлсан. Учир нь ялагдахдаа бөгсөөрөө унаж, эвг үй байдалд орсон тул хүч чадал барагджээ хэмээн үзсэн байна. 1977 онд цус харваснаас хойш биеийн зарим хэсэг мэдээг үй болсон. 2002 онд Украйнд очиж, аавынхаа нутгийг эргэсэн бөг өөд Украйнд Тайхогийн нэрэмжит сонирхогчийн сүмогийн тэмцээн зохиогдох болсон. 2011 онд Украйны ерөнхийл өгч Японд айлчлахдаа түүнийг Украйны гавьяаны одонгоор шагнаж байлаа. Украйн аав, япон ээжтэй Ная Кооки хүү алс холын Сахалинаас Японд ирэн, 16 настайгаасаа сүмод орж, 21-хэн настайдаа ёкозүна болж байлаа. Хоёр удаа зургаа дараалан, найман удаа ганц ч унааг үй түрүүлсэн гээд түүний тогтоосон рекорд олон бий. Япон улс эрчимтэй хөгжлийн замд орсон 1960-аад оны бэлгэ тэмдэг болсон их аварга нас нөгчсөнөөр Сүмогийн түүхэн нэгэн хуудас хаагдлаа.