Монголын залуу зохиолчдын холбооныхон ах мад уран бүтээлч, Ардын уран зохиолчдодоо хүндэт гэл үзүүлж, өөрсдийн номын дээжээ гардуулж бай гаа билээ. Өнгөрс өн долоо хоногт Ардын уран зохиолч Б.Бааст гуайд хүндэтгэл үзүүлсэн тэд өчигдөр Ардын уран зо хиолч П.Бадарчийн гэрт зочиллоо. Өдгөө амьд сэрүүн байгаа долоон Ардын уран зохиолчид Монголын уран зохиолын залгамж халаа болсон залуу үеийнхэн нь хүндэтгэл үзүүлэх юм гэсэн. Ямар нэг найр наа дам, арга хэмжээ болохоор өнөө хэдээ гэнэт “санаж”, нэр, нүүр, бэлэн цэцэн үгийг нь ашиглахаас хэтэрдэггүй гэ мээр энэ цаг үед Монголын ард түмний өм нөөс ахмад зохиолчдоо хүндэтгэнэ гэдэг сайн хэрэг. Тэглээ гээд гэрт нь зочилж, хөөрхий ахмадуудыг хөгшин тэй нь хамт гал зуухны хооронд хурдлуу лах нь хүндэт гэл үзүүлэх гэхээсээ хүндрэл учруулах талтайг цаашдаа залуус бодолцоосой. Ардын уран зохиолчдоо урьж авчраад, анд нөх дөөр нь дурсамж дуртгал яриулж, Б.Бааст гуайн гарын үсгийг дуудлагаар худалдах ч юм уу, П.Бадар чийн “Есөн эрднийн орон”, “Эхийн сэтгэл” шүлгийн гар бичмэлээр үзэсгэлэн гаргах гээд янз бүрийн сонирхолтой хэлбэрээр хүндэтгэл үзүүлэх боломжууд бий. Тэр зохиолчид тийм байдлаар хүндэтгэл үзүүлмээр байна гэхэд нутгийн зөвлөлөөс нь эхлээд нааш гэх хүн мундахгүй шүү дээ. “Санаа нь байгаад сачий нь хүрэхгүй” гэгчээр Залуу зохиолчдын холбоонд энэ бүхнийг зохион байгуулах байр сав, зангараг дутаад байгаа юм бол Мон голын зохиолчдын эвлэлтэйгээ хамтарч ч болмоор санагдах юм. Хийсэн бүтээснийг нь, алдар гавьяаг нь, насыг нь бодсон ч тэр Ардын уран зохиолчдодоо хүндэтгэл үзүүлсэн шиг үзүүлэх хэрэгтэй баймаар.