Дэгж, дэрвэж явах насны бяцхан охин эмч нарын хариуцлагагүйгээс тойгоо авахуулж, насаараа тахир дутуу болов. Хөөрхий эхийг нь “Эмнэлгийн нэр хүндэд халдвал хохь чинь шүү” гэж амыг нь барьсан талаар сүү- лийн хэд хоног шуугиж байна. Олныг хамарсан гам шиг, осол, дайн тулааны үеэр эмнэлгүүд нэг иймэр хүү байдаг болов уу гэмээр. Гэмтэл, согог судлалын болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн ачааллаа дийлэхгүй, аргаа барах даа өвчтөнүүдээ эмнэлгийнхээ хонгилд, нимгэн гудсан дээр хэвтүүлэн эмчилж байгаа дүр зургийг бид бишгүй нэг харсан. Өвчиндөө зовиурлан уйлж унжсан бяцхан үрс, хүмүүсийг манай сайд, дарга, УИХ-ын гишүүд ер тоодоггүй. Шинэ төрөх, хүүхдийн эмнэлэг барих шаард лагатай талаар сүү- лийн 20 шахам жил ярьж байгаа ч босгочихсон юм алга. Харин энэ хуга цаанд 1500 хүний багтаамжтай, өрөөндөө 3-4-үүлээ, эсвэл ганцаараа байх боломжтой хорих анги байгуулав. Удахгүй дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй, байр савтай, төвлөрсөн хорих ангиуд байгуулахаар төлөвлөж буйгаа Хууль зүйн сайд нэг бус удаа мэдэгдсэн төдийгүй ажил хэрэг болгохоор тооцоо судалгаа хийж буй гэсэн. Монголын төр гэмт хэрэгтнүүдээ бөөцийлж, тэдэнд зориулж хөрөнгө мөнгө гаргаж чадаж байна аа.
Хачирхалтай нь, ирээдүй болсон үрс, жирийн иргэд тэднээс дор нөхцөлд, заримдаа эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байгааг авч хэлэлцдэг эвэртэн туурайтан алга. Танил талгүй, амьдрал тааруу монгол иргэн гудамжинд нохой шиг үхэж байна гэвэл нэг их дэгсдүүлсэн болохгүй. Засгийн газрын ги шүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Сайд нарын” гэгдэх Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хүнд, онц хүнд гэмт хэрэгтнүүдэд зориулсан хэвтэж эмчлүүлэх тасаг нээв. Үүнийгээ хүний эрхийг дээдэлсэн ажил хэмээн тайлбарлаж буй гэсэн. Булавч бултайна, даравч дардайна гэдэг шиг наанаа мянган сайхан юм яривч цаанаа бол намынхаа даргад зориулж хийсэн ажил гэдэг нь хэнд ч ойлгомж той. Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ нар нэг өглөө сэрээд л хоригдлуудад жигтэйхэн хайртай болж, хорих ангиудад хүний эрх зөрчигдөж байгааг мэдсэн гэвэл хүн үнэмших үү. Хүн амины болон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнийг хуулийн дагуу хүнд, онц хүнд гэмт хэрэгтэнд тооцон ял ногдуулдаг. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэнийг боловч нийгмээс тусгаарлан, цээрлэл хүлээлгэх учиртай.
Нийслэлийн төвийн зүүн хэсэгт байрлах дөрвөн давхар, “Сайд нарын” гэж тодотгодог эмнэлэгт дээхнэ үед сайд, дарга нар голдуу хэвтэн эмчлүүлдэг байсан юм гэсэн. Одоо бол гавьяатууд, төрийн шагналтнууд, говийн гурван аймгийнхан, Баянзүрх дүүргийн гурван хорооныхон үзүүлж, хэвтэж эмчлүүлдэг. Өнөөгийн манай сайд, дарга нар энэ эмнэлгийг нэг их тоодоггүй, Европт эсвэл Япон, Солонгос гэх мэт улсын аль сайн гэ сэн эмнэлэг, эмчид үзүүлнэ. Шартсан, хордсон нэг нь л хордлого тайлах, даралтаа буулгуулах гэж ийшээ ирдэг гэсэн. Улс эх орон доо шударга хөдөлмөрөө зориулсан гавьяатуудтай зэрэгцэн хүн алж, хүрээ талсан, засаршгүй гэмт хэрэгтэн, авлигачид хэвтэн эмч лүүлэх нь. Нэг ёсондоо тэднийг доромжилж буй хэрэг.
Хорих байгууллагад эмнэлэг мундсан биш. Зайсанд гэхэд ШШГЕГын харьяа улсын хэмжээний, Урьдчилан хорих төвийн дэргэд бас нэг эмнэлэг байж л байна. Энэ эмнэлгүүдийг II шатных гээд байгаа юм бол тоног төхөөрөмжийг нь сайжруулж, эмч мэргэжилтн үүдийг нь нэмээд эмчилгээ, үйлчилгээг нь ахиулах нь сайдын хийх ёс той ажил баймаар. Н.Уд вал сайд удахгүй Төрийн ордны нэг хэсэгт эмнэлэг байгуулна гэвэл гайхах хэрэггүй нь. УИХ-ын гишүүн байсан, төрийн дээд алба хашиж байсан хүмүүсээс нэлээдгүй нь “аавын” хаалга татаж магадгүй байгаа. Түрүүчээсээ шүүхээс ял авч эхлээд байна. Тэд ямар нэг онош тавиулж аваад II эмнэлэгт хэвтэх юм байна л даа. Төрийн бүх өндөр албан тушаал хашиж байсных нь хувьд Н.Энхбаярт арай өө рөөр хандаж бололгүй яах вэ. Шаард лагатай бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулах талаар холбогдох байгууллагаас арга хэмжээ авна, авсаар ч ирсэн. Ганц Н.Энхбаяр ч гэлтг үй хо ригдлуудад ин гэж хандаж ирсэн. Хорихын эмнэлгийн хувьд засаж сайжруулах юм бол мэ дээж байгаа. Н.Энхбаяр гэдэг хүнийг хоригдохоор төрийн түшээд, сайдаасаа эхлээд тэр хүний төлөө үйл чилж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулж буй нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй ха раг даад байгаад л хамаг учир нь байгаа юм. Хоёр дугаар эмнэлгийг хоригд луудын эмнэлэг болгох шаард лага огт байхгүй билээ.
Д.ДАГВА