.jpg)
НАСА-гийн мэргэжилтнүүд нэгэн шинэ туршилт хийсэн нь анхаарал татаж буй талаар дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлжээ. Соёлт хүн төрөлхтний бахархал болсон алдарт “Мона Лиза” бүтээлийг лазерийн туяанд “дайж”, дэлхийгээс 384.000 км зайд орших сарны хиймэл дагуул “Lunar Reconnaissance Orbiter” руу илгээсэн байна. НАСА-гийн мэргэжилтэн Дэвид Смит “Дэлхий, сар хоёрыг лазерийн туяагаар “холбосон” анхны тохиолдол учраас сансар судлалын түүхийн шинэ хуудас, шинэ нээлт болсон” хэмээн онцолжээ.
Э.ХАНА