
Дэлхийн коксжих нүүрсний томоохон ордод эзэн суусан “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хөрөнгөгүйн улмаас олборлолтоо зогсоолоо. Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээлийг тус компанид олгуулах шийдвэр гаргасан ч энэ нь өдийг хүртэл хэрэгжсэнгүй. Солонгосчуудын удирддаг Монголын Хөгжлийн банк Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх журамгүй. Харин өндөр шалгуурыг нь хангасан томоохон төслүүдэд хуулийнхаа дагуу зээл олгох үүрэгтэй. Гэтэл монголчуудын удирддаг “Эрдэнэс Тавантолгой” компани Засгийн газрынхаа буруу шийдвэрийг эсэргүүцэн өмнөөс нь дүрэм журам тайлбарлах эрхгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийг тамга тэмдгээ аваад удаагүй байхад нь тухайн үеийн Засгийн газар Хүний хөгжил санд 330 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг өгснийг нь хэн ч няцааж чадаагүй. Ямар ч хамаагүй аргаар биелүүлэхийг урьтал болгож, “Чалко”-гийн өмнө хямдрал зарлан байж 350 сая ам.долларын зээл авч чаджээ. Ийнхүү иргэдэд хувь, хишиг тараасны барьцаа нь Тавантолгойн орд болж, гавьяа нь Засгийн газарт наалдсан нь үнэн.
Гэхдээ энэ мөнгийг компанийнхаа үйл ажиллагаанд ашиглалгүй эх орны хувь, хишиг болгон тараачихсан нь үнэхээр хачирхалтай. Одоогоор 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй тус компанид Хөгжлийн банк итгэл үзүүлэх эсэхэд эргэлзээ төрж байна. Компанийн агуулахад буй 7.0 тэрбум төгрөгийн өртөгтэй, шаардлага хангахгүй дугуй, хүнд даацын машинууд шиг дэмий зүйлд зээлийг нь зарцуулчих вий гэж тэд болгоомжилж л таараа. Зээлээс зээлийн хооронд амь торгоож ирсэн энэ компани үйл ажиллагаандаа ашиглах боломжгүй техник хэрэгслийг хаанаас худалдаад авчихав гэдэг нь бүр ч сонин. Энэ асуултад Эрдэнэт үйлдвэрийн да раах шахааны талбар “Эрдэнэс Тавантолгой” боллоо гэж хариулах хүн цөөнгүй байна. Хөл дээрээ босож чадаагүй атлаа хэрэгтэй, хэрэггүй зүйл худалдан авч, хийх, хийхгүй үйлдлээ ялгаж салгахгүй байгаагаас нь үзвэл ядарсан бус харин ч задар сан компани гэлтэй. Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой”- н 1072 ширхэг хувьцааг эзэмшигч гэж буй ч одоогоор Монголын Засгийн газар л хууль ёсны цорын ганц хувь эзэмшигч нь. Төр сайн бизнес хийж ирсэн түүх байгаагүй гэдэг. Тиймдээ ч хэрэгцээ хангахгүй дугуйг 3.6 тэрбум төгрөгөөр худалдан авах нь захирал Б.Энэбишид (хуучин) хамаагүй. Тонн нүүрсийг 60 ам.доллараар олборлочихоод 53 ам.доллараар “Чалко” компанид зарах нь бас падгүй. Нүүрсний ордоо барьцаалж зээл авчихаад түүнийгээ өвлийн өвгөний бэлэг мэт тараах нь бүр ч хамаагүй гэлтэй.
.jpg)
Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй эрхэм далд байсан компанийн хар дансыг нь УИХ-ын танхимд дэлгэн тавьсан нь “Эрдэнэс Тавантолгой”-н гадаад ертөнц дэх имижийг эсрэгээр эргүүлчихээд байгаа. Монголын “Эрдэнэс Тавантолгой” компани өрөө төлж чадахгүй боллоо, дэлхийд том коксжих нүүрсний ордод түшигл сэн энэ компани зээл авахгүй бол хэцүүдэх нь гэх таагүй мэдээлэл гадаад, дотоодын хэвлэлүүдээс сүүлийн үед салсангүй. Бодит байдлыг дэлгэн тавьсан нь түүний буруу биш. Харин эзэн нь болох Засгийн газар хусавч арилахгүй муу нэрийг зүүлгэсэн гол буруутан нь мөн. Хоёр жил хагасын өмнө хө- рөнгө оруулалтын 16 том банкны ажилтнуудын нударга зөрүүлсэн өрсөлдөөн дунд үнэд орж, үндэстэн дамнасан корпорацуудын амбицыг дээд цэгт нь хүртэл хөдөлгөж байсан Тавантолгойн ордын нүүр царай танил биш л болчихоод байгаа юм. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын мөнгөнд ихээхэн найдлага тавьж байна. Ойрын хугацаанд санхүүжилтыг нь шийдээд өгвөл хоёр жилийн дотор хөл дээрээ зогсож, 2016 оноос иргэдийн 1072 ширхэг хувьцаанд тодорхой хэмжээний ногдол ашиг хуваарилах боломж бүрдэнэ гэж удирдлагууд нь өөдрөгөөр төсөөлж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулсан Засгийн газрын бондоор санхүүжүүлэх төслүүдийн “хар зураг”-т “Эрдэнэс Тавантолгой” компанид шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх тухай багтсан байгаа. Энэ том төслийнхөө үр ашгийг хурдан хугацаанд хүртэхийн тулд Засгийн газар эзний сэтгэлээр хандаж, хэрэгцээтэй хөрөнгийг нь яаралтай шийдэж өгөх нь зүйтэй юм.
Тавантолгойн орд дахь Ухаахудагаас бусад Цанхи, Бор толгой, Бортээг, Баруун өмнөд, Зүүн зэрэг талбайн ашиглалтын лицензийг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийг ирэх 50 жилд дэлхийн томчууд болох “Рио Тинто”, “Пийбоди”-н жишгээр хөгжөөсэй гэсэн хүсэл Монголын иргэн бүрт бий. Ийм том компанийг удирдах эрхийг улс төрийн карьер нь дууссан хэн нэгэнд бялуу хүртээх зорилгоор олгох ёсгүй. Орчин үеийн компанийн менежментийг сайтар судал сан, нүүрсний томчуудтай өрсөлдөөнд орж тоглолт хийгээд явчих чадвартай, зах зээлийн нарийн мэдрэмжтэй нэг нээр тамга бариулах учиртай юм. Бас олон асуудлын зангилаа болж буй Үнэт цаасны тухай хууль жил дамнасан ч батлагдсангүй. Хэрэв энэ хууль батлагдвал “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г гадаад, дотоодын зах зээлд гаргах боломж бүрдэнэ. Үүний дараа Монголын иргэд Тавантолгойн ордын хувьцааг эзэмших эрх зүйн орчин жинхэнэ утгаараа бүрдэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй, ил тод болно. Улмаар олон улсын жишгийн дагуу зөв зохион байгуулалтад орж, зах зээлд нэр хүндээ олохын хэрээр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх сайн талтай.
Г.ӨЛЗИЙСАЙХАН