Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн өчигдөр сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариуллаа. МУИС-ийн дугуй зааланд уг уулзалт болсон юм. Засгийн газрын хийсэн томилгоо, халаа сэлгээ, Тавантолгойн үйл ажиллагаа, төмөр зам тойрсон маргаан, хийж буй ажлыг нь тойрон сэтгүүлчид асуув.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Үүнийг яаж шийдэх вэ?
-Тус компани арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй. “Чалко”-тай байгуулсан гэрээний дагуу 350 тэрбум төгрөг авснаас 190 тэрбум нь үлдсэн. Тэгэхээр уг компани нийт 500 орчим тэрбум төгр өгийн өртэй. Авсан зээлийн хүү нь бондын хүүгээс ч өндөр. “Чалко”-той Монголын талд ямар ч ашиггүй гэрээ хийж, нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй хямдхан өгч байна. Энэ гэрээг цуцлахад 50 сая доллар төлөх болно. Эцэст нь тэр ашиггүй гэрээг цуцалж, бондоор төлбөрийг нь төлөөд өөр газартай гэрээ байгуулъя гэсэн шийдэлд хүрч байна. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” хөл дээрээ зогсоно.
-Төмөр замын царигийн хэмжээгээр маргасаар удаж байна. М.Энхсайханы танилцуулгыг та үзсэн үү. Сайтууд дахь сэтгэгдэл болон кабелийн телевизүүдийг хаахаас эхлээд энэ Засгийн газар коммунист аргаар ажиллаж байна гэсэн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Царигийн хэмжээг Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Х.Баттулга гээд хэн нэг хүн шийдэхгүй. Энэ бол төмөр замын бодлого. УИХ-аас баталсан бодлогод өргөн царигтай байна гээд шийдчихсэн. Урагшаа тавих төмөр зам өргөн царигтай байхаар ТЭЗҮ хийсэн. Нарийн байвал илүү ашигтай гэсэн эдийн засгийн тооцоо байхыг үгүйсгэхгүй. Ашиг гэдэг бол харьцангуй зүйл. Гэхдээ УИХ илүү өргөн хүрээнд харж шийдвэрээ гаргасан. Засгийн газар шүүмжлэл хүлээж авдаг учраас сар бүр иргэдтэйгээ уулзаж, өдөр бүр “11-11” төвөөр дамжуулан саналыг нь авч байгаа. Таван сарын хугацаанд 26 мянга гаруй хүн саналаа хэлсний 80 хувь нь шүүмжлэл байсан. Би өглөөний хурал дээр уг төвд ирүүлсэн гол гол санал, шүүмжлэлтэй танилцдаг. Үүнийг үндэслээд ажил хэргээ явуулдаг. Иргэдийн саналын дагуу нүүрсний үнийг бууруулж, хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлөөлөлтэй уулзсан. Мөн зэс эрдэнийн хувийн асуудлаар ч уулзлаа. Бидэнд хэн нэгний дуу хоолойг хаах хүсэл байхгүй. Нээлттэй бол нээлттэй л байя. Сайтын сэтгэгдлийн тухайд нэр, усаа бичихгүйгээр бусдыг гүтгэн доромжлох нь байх хэрэг мөн үү. Асуух, шүүмжлэх юм байвал ил тод хэл. Тэгээд ч сэтгэгдлийг хаая гээгүй, АНУ-д асуудал үүсэхэд түүнийг бичсэн хүний нэр, хаяг тодорхой байдаг туршлага хэрэгжүүлдэг. Ийм л байя гэсэн. Сайтуудын холбоо энэ ажлыг хийх байх. Монголд 100 телевиз байна. Садар самуун, гэмт хэргийг сурталчлаад байгаа нь хүүхд үүдэд муугаар нөлөөлнө. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг. Тэд ёс зүйтэй, үнэн зөв мэдээлэл түгээх үүрэгтэй. Тиймээс стандарт, ёс зүйтэй байх шаардлага тавьж, хугацаа өгсөн. Хаана гээгүй. Бусад оронд бол өөр төрлийн сувгаа мөнгийг нь төлөөд хүссэн хүмүүс нь үздэг. Хүүхдүүдэд гэрэл гэгээтэй мэдээлэл олгодог байхыг Засгийн газар хүссэн.
-Төрийн албанд маш их халаа сэлгээ хийж байна. Үүнийгээ юу гэж тайлбарлах вэ?
-Өмнөх нам, Засгийн газар төрийн албанд нэг хүн тавиад тэнд насаар нь байлгах жишиг тогтоосон. Гэтэл яамны Төрийн нарийн бичгийн дарга нар дуртай асуудлаа гурван минутад шийддэг, дургүйгээ шийддэггүй. Баригдахгүй удаад байгаа барилгууд ч энэ л хүмүүстэй холбоотой.Төрийн албан хаагчийн нэрээр намын ажил хийж, мөнгө иддэг ийм хүмүүсийг солихгүй яах юм бэ. Тэгээд ч Засгийн газрын хурдыг гүйцэж, зарчимтай нь нийцэж ажиллах цөөн хүн л байсан. Өглөө 08.00 цагт ажилдаа ир гэхэд 10.00 цагт ирж байна. Төрийн албыг өөрөөр харах цаг болсон.
-Шатахуун, махны үнийг нэмэхг үйн тулд Засгийн газраас компаниуд, үйлдвэрүүдэд татаас өгсөн. Гэтэл үнэ нэмээд байна шүү дээ?
-Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих шаардлага та виад импортлогч 13 компанид 93 тэр бум төгрөг өгсөн. Гэтэл жижиглэн гийн үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн. Тиймээс одоо шатахууны бөөний болон жижиглэнгийн үнийг ялгах хуулийн төсөл боловсруулж байна.
-Иргэдийг орон сууцжуулахын тулд өмнөх Засгийн газар зургаан хувийн хүүтэй хөтөлбөр эхлүүл сэн ч одоо хаагдчихлаа. Үүнээс болоод хашаа, байшингаа зарчихсан хүмүүс хохирч байна. Орон сууц жуулах ажлыг яаж хийх вэ. Мөн орон сууц нэмэгдэх, хүн ам өсөхийн хэрээр цахилгаан эрчим хүч дутагдаж байгаа. V цахилгаан станц хэзээ ашиглалтад орох вэ?
-Бэлэн орон сууц 1000 байхад өр гө дөл гаргасан 4000 хүн байсан. Үүнээс үүдээд барилгын компаниуд ам метрийнхээ үнийг 900.000-аас 1.5 сая төгрөг болгож өсгөсөн. Амиа аргацаасан Засгийн газар бол зургаан хувийн хүүтэй ч 1.5 ам метр нь сая төгрөгийн үнэтэй орон сууц ав гэх байсан. Харин бид барилгын компаниудад дэд бүтцийг нь шийдэж, бага хүүтэй зээл өгье, оронд нь орон сууцныхаа ам метрийн үнийг хямдруул гэсэн болзол тавьж байгаа. Ингэвэл 12 хувийн хүүгээс зургаа хүртэл буулгаад байраа ам метрийг нь 1-1.1 сая төгрөгөөр авах боломжтой. “Ургах наран” хорооллын урд V цахилгаан станц барихаар болсон. Тэр ашиглалтад орох хүртэл IV цахилгаан станцад 100 мВт-ын турбин суурилуулна. Гэвч энэ ажилд жил хагасын хугацаа хэрэгтэй. Амгаланд дулааны, өөр бас жижиг цахилгаан станц барихаар төлөвлөсөн.
-“Чингис” бондоор санхүүжүүлэх төсөл тодорхой болсон уу?
-Монголбанк 4.5 тэрбум долларын валютын нөөц дээр менежмент хийж байгаа учир бондын хүүд өдөр бүр тэр их мөнгө төлж байгаа гэсэн мэдээлэл худал. Бондоор санхүүжүүлэх бэлэн болсон гурван төслийг нэрлэе. Зургаан аймгийг холбосон 1300 км авто зам тавина. Түрүүчээсээ тендерээ зарлаад ажил эхлээд явж байгаа. Удаах нь Тавантолгойд барих цахилгаан станц. Мөн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг эндээс санхүүжүүлнэ. Зураг нь бэлэн болчихсон. Үүнээс гадна мал аж ахуй, ноос ноолуур, сүү сүүн бүтээгдэх үүний салбараа дэмжинэ.
-Хүүхдийн эмнэлэг дутагдал тай байна. Эрүүл мэндийн салба рын үйлчилгээ, техник техноло гийг сайжруулах талаар Засгийн га зар юу хийж байна вэ?
-Аймгийн төвүүдэд оношлогооны төв барих хэрэгтэй байгаа. Монголчууд эх орондоо элэг шилжүүлэн суул гах хагалгаа хийх, чөмөг шилж үү лэн суулгахад тус бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоо жи рэмсэн эхийн жирэмсний сүүлийн таван сараас хүүхэд төрсний дараах сар хүртэл хуга цаанд оношлогоо хийдэг перинатал тавыг байгуулахад 5-6 тэрбум төгрөг хэрэгтэй. Хүүхдийг гэдсэнд байхад нь оношлоод зүрх ний гажигтай бол төрснийх нь дараа уг төвд мэс засал хийх боломж бүрдэнэ.
-Хариуцлагагүй ажиллаж буй сайд нартаа арга хэмжээ авах уу?
-Нэрийг нь дурдаад баримттай нь оруулаад ирвэл арга хэмжээ авах нь мэдээж.
-МИАТ тойрсон шуугиан өрн өж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Надад тодорхой мэдээлэл алга. Ер нь ажил авахад алдагдалтай ажиллаж буй компаниудын нэг нь МИАТ байсан. Шалгаад буруутай хүнд нь хариуцлага тооцох хэрэгтэй.