Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн шинэ байрыг Хууль зүйн яамны харьяа болгох тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төслийг өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэв. О.Баасанхүү гишүүн уг тогтоолын төслийг долоон үндэслэлээр гаргаж, УИХ-ын 21 гишүүн гарын үсэг зуржээ. Долоон үндэслэлийн нэг нь Засгийн газрын уг тогтоол Төсвийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн аж. ТТАХНЭ-ийг барих шийдвэр 2010 онд гарснаас хойш нийт 13 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд уг барилгын ажлыг дуусгахад зориулан 500 сая төгрөг төсөвлөсөн байна.
Гэтэл эмнэлгийн барилга бүрэн дуусаагүй, Улсын комисс хүлээн авч Төрийн өмчид бүртгүүлээгүй байхад зориулалтыг нь өөрчлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаа нь хууль бус хэмээн үзжээ. Хуралдааны үеэр Ц.Нямдорж гишүүн “Би Улсын прокурорт ч, Хууль зүйн яаманд ч олон жил ажилласан. Тэндхийн оффисыг сольж, шинэчлэх сонин биш. Улаанбаатар хотод 1990 оноос хойш эмнэлгийн зориулалттай барилга нэг ч бариагүй. Энэ барилгыг анхнаас нь эмнэлгийн зориулалтаар барих гэж “Женерал электир” компанийн 2012 онд бүтээсэн MRI, компьютер томографийн Монголд байхгүй тоног төхөөрөмжийг суурилуулсан нь нэг сая хүн амд хангалттай. “Сонгдо” эмнэлэгт байгаагаас хоёр дахин өндөр нарийвчлалтай. Эмнэлгийн зориулалтаар зургаан давхар хүртэл нь барьж, дэргэд нь цахилгааны нэмэлт эх үүс вэр байгуулсан.
Тиймээс энэ байрыг эмнэл гийн зориулалтаар ашиглаасай гэж хүсэж байна” гэв. Ж.Батсуурь гишүүн “Би барилгын инженер мэргэжилтэй. Анхнаасаа эмнэлгийн зориулал таар зураг төслийг нь гаргаад гүйцэтгэл 80 хувь тай барилгын зориулалтыг өөрчлөх ямар ч бо ломж байхгүй” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Гэвч АН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн тул хурал тарахаар болов.