Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд най рамдах Польш улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрл өж, өчигдөр Швейцарийн Давос хотод хүрэл цэн очсон байна. Жил бүр тус хотод болдог дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалтад Ерөнхийлөгч оролцох юм. Тэрбээр Давост хөл тави хын өмнө Польш улсад ажиллаж, амьдардаг монгол иргэдтэйгээ уулзсан байна. Тус улсад 1000 гаруй монгол иргэн аж төрж байгаагийн 300 шахам нь уламжлалт анагаахын чиглэлээр ажиллаж буй эмч нар аж. Мөн 200 гаруй оюутан суралцаж байна. Гадаадад мэндэлж буй хүүхдүүдийн хоёрдмол харьяалал, гадаадад ажиллаж байгаа судлаач эрдэмтдийн оюуны өмчийг баталгаажуулах, Монгол Улсад Польшийн ЭСЯ байгуулах, гадаадад амьдарч буй иргэдийн тэтгэвэр тэтгэмж, оюутны тэтгэлэг, Оюутолгойн гэрээ зэрэг олон сэдвээр иргэд Ерөнхийлөгчөөс асууж тодруулжээ. Дараа нь Ерөнхийлөгч 197 жилийн настай Варшавын их сургуульд зочилж, 1950 онд үүдээ нээсэн Монгол судлалын төвтэй танилцав. Монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим эрдэмтнийг Монгол Улсын төрийн одонгоор шагнажээ. Монгол Улсын Ерөн хий лөгчид тус улсын Ерөнхий сайд Доналд Туск бараал хаж хоёр орны харилцаа, хамтын ажил лагааны талаар ярилцсан байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Туск хэлэхдээ, “Монгол-Польшийн харилцаа баялаг уламжлалтай. Ой рын ирээдүйд энэ хүү харилцаа улам өргөжнө гэдэгт бид итгэлтэй байна. Бид танай улсын эдийн засгийн өсөлт, эрх зүй, шударга ёсны салбарт олж байгаа амжил таар бахархаж баяр хүргье” гэв. БНПУтай тогтоосон найр саг харилцаа, хамтын ажил лагааны түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа дурдаад Монгол Улсын гуравдагч хөрш болох Европын холбооны гишүүн Польш улстай харилцахад Монгол Улс чухал ач холбогдол өгч байдгийг манай Ерөнхийлөгч онцлов. Ерөнхийлөгч Польш улс тай барилга, хот байгуулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, туршлага солилцох эрмэлзэлтэй байгааг хэлээд хоёр талын батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг дурдсан юм. Монгол, Польшийн харилцааны нэгэн чухал гүүр бол сон боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүү лэх сонирхолтойгоо Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолж байжээ.