“М.Энхсайхан Монголын сайд дарга нартайгаа ойлголцоог үй асуудлаа БНХАУын сайд дарга нартай яаж ойлголцов” гэсэн тайлбартай анхаарал татсан бичлэгийг Youtube-д байрлуулжээ. Энэ сарын 21-нд цацсан, М.Энхсайханы хаана, хэнтэй уулзахдаа хэлсэн нь үл мэдэгдэх уг бичлэгт “Хувийн харилцааны шугамаар Хятадын Төмөр замын яамтай холбогдоход “Ирж яаралтай уулзаач ээ” гэж урьсан. Тэгээд би хоёр хоног ухасхийгээд ирдэг юм уу гэж бодож байна. Нэлээд дээд түвшний улсууд нь хэлэлцье гээд байх шиг байна лээ” гэжээ. Энэ бичлэгийн талаар М.Энхсайханаас өөрөөс нь тодрууллаа.
-Интернэтэд тавьсан бичлэгийг та харсан биз дээ. Тэр бичлэгийг хэн хийсэн юм бол?
-Хэн хийснийг тааж ядах юмгүй. Тэр бичлэгийг Х.Баттулга УИХ-ын гишүүдэд үзүүлээд явж байна гэж надад УИХ-ын хэд хэдэн гишүүн хэлсэн.
-Хаана болсон уулзалт юм бэ?
-Албаны яриа. Хаана гэдгийг нь бичлэг хийсэн хүмүүс мэдэж байгаа. Ерөнхий сайдын өрөөнд бичсэн байж магадгүй. Яагаад гэвэл тэнд би төмөр замын асуудлаар илүү дэлгэрэнг үй ярьсан. Үүнийг шалгах ёстой. Ерөнхий сайд бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гиш үүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гиш үүний өрөөнд нууц бичлэг хийнэ гэдэг маш ноцтой гэмт хэрэг. Тэд л анх “Та олон жил төрд ажилласан хүн. Хоёр хөршүүдэд танилын хүрээ ч байгаа байх. Монголын төмөр замыг хөгжүүлэхэд мэдлэг чадвараа гарга” гэж томилчихоод, сая ажлаас минь чөлөөллөө шүү дээ гэв.