Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, СЕХны өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг ирүүлсэн юм байна. Үүний дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ирэх сарын 1-нд болно. СЕХ-ны дээрх тогтоол нь УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт явуулсан дахин санал хураалтын дүнтэй холбоотой аж. Уг сонгуулиар ирц 50-иас дээш хувьд хүрээгүй атал МАН-аас нэр дэвшигч Д.Арвинг гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган УИХ-д өргөн мэдүүлсэн нь Үндсэн хуулийн 1.2, 21.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн өргөдөл гаргасан иргэд үзсэн юм байна.