Ардчилсан засаг хоёр дахиа төрийн эрх барьж, иргэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийг улс орны хөгжлийн түүчээ болж, шударга ёсыг жинхэнэ утгаар нь тогтоох болов уу хэмээн хүлээж байсан. Гэвч иргэдийн найдлага тавьж байсан Засгийн газар олонд халтай, намчирхсан шийдвэр цөөнгүйг гаргаж, иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон.
Ийнхүү эрх баригчид болон ард иргэдийн дунд ил далд зөрчил үүсэж эхэлсэн мөчид Монгол Улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд оролцож засгаас гарч буй шийдвэр, хэрэгжүүлэхээр зэхсэн ажлууд нэг л биш гэдгийг сануулсан нь өнгөрч буй долоо хоногийн содон үйл явдал болов.
Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хотын хөдөлгөөнд хязгаарлах талаар иргэдийн дунд санал хураалт явуулж, оролцогсдын 75 хувийн эсэргүүцэлтэй тулгарсан ч бодлоо өөрчлөөгүй Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгчөөс багагүй банга хүртсэн. “Оновчгүй шийдвэрийг чинь иргэд олноороо эсэр гүүцэж байхад дахин санал ху раалт явуулах гэж байгаа чинь ямар учиртай юм. Иргэдийн эрх, ардчил лын зарчимд халтай энэ санаагаа орхиод, улсын хилээр орж ирэх авто машинд анхаарлаа хандуул” гэлээ. Хотын даргын коммунист шийдвэрийг тууштай эсэргүүцсэн иргэдэд Ерөнхийлөгчийн байр суурь таалагдав.
Вэб сайтын сэтгэгдэлд бачимдаж явдгаа илчилж, нэгдсэн серверт оруулж, хянах “мэргэн” санаа олсон ЗГХЭГ-ын дарга Ч.Сайхан билэг бас зэмлүүлэв. “Сая сая иргэний хээ хувь заяаг яасхийж зөв залах вэ гэж шаналж явах учиртай сайд хэдэн хүний үгтэй “барилдаж”, цаг за ваа барж, ардчилсан Засгийн нэр нүүрийг унагаж болохгүй”-г Төрийн тэргүүн сануулав. Яамдын тамгыг атгаад хагас жил болж буй ч ажил нь урагш муутай яваа сайд нарын чихэнд Ерөнхийлөгч хонх уяв. Уул уур хайн сайд Д.Ганхуягт “2013 онд хү лээж авах ёстой шинэ төмөр замын сураг тасарлаа. Төмөр зам баригдаагүй, хариуцлагыг Та хүлээнэ шүү гэж “тулгав”. Улаанбаатарын эрчим хүчний эх үүсвэрүүд жагсаалаас гарч, Оросоос авдаг эрчим хүчний импорт нэмэгдэж, Монгол Улс эрчим хүч ний өлсгөлөнд нэрвэгдэж байхад эхлүүлсэн ажлаа нурааж байгааг Ерөнхийлөгч шүүмжлэв. Түүгээр зогсохгүй тавдугаар цахилгаан станц, хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламж, барилгын шинэ стандартын асуудлыг хөндөж, хариуцлагагүй албан тушаалтанд хариуцлага тооцох ёстойг санууллаа.
Сайд нар Ерөнхийлөгчийн асуул тад бүдэрч, аавдаа загнуулсан хүүхэд шиг сууцгаав. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрж, хийхээсээ шоудах их болсон Засгийн газрын үйл ажиллагааны арга хэлбэрийг Ерөнхийлөгч шүүмжилж, улс орны хөгжил, алс хэтээ бодож ажлаа урагшуулахыг сануулсныг нийгмийн нэг хэсэг нь Төрийн тэргүүний сонгуулийн шоу хэмээн үзэж буй. Гэвч Ерөнхийлөгч анх удаа Засгийн газрын хуралдаанд оролцож, танхимын сайд нарын алдаатай шийдвэрийг шүүмжилж, ард иргэдийнхээ ашиг сонирхлын төлөө зогсож чадсан нь олон нийтэд таалагдсан.
Иргэдийнхээ Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэнд бүдүүлгээр халдаж, байсхийгээд нураана, тараана, хална, солино, хорино цагдана гэх олиггүй мэдэгдлийг чулуудан, олон хуулийг өөрсдөдөө тохируулан өөрчилж, ардчилсан нийгмийн 20 жилийн түүхийг харлуулах зам руу гулсаж буй эрх баригчдын болчимгүй үйлдэлд хараа хяналт тавьдаг эзэн, буруу зөвийг дэнслэн тунгаадаг эцэг гэж энэ улсад бий шүү гэдгийг Ерөнхийлөгчийн зангарагтай санууллаа.
Д.ОТГОНЖАРГАЛ