Нийтийн цахим сүлжээ хөгжиж, фэйсбүүк, твиттерээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийл өгчөөс эхлээд хүссэн бүх хүнтэйгээ харилцах боломж бүрдсэн. Манай УИХ-ын даргаас авахуулаад “улаан” твиттерчин олон. Үүгээр дамжуулан тэд иргэддээ шинэ мэдээлэл хүргэж, төрийн бодлого боловсруулахдаа санал, шүүмжийг нь сонсож байгаа учраас сайшаахаас аргагүй. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч тэднээс дутахааргүй твиттерчин болсон гэнэ.
Төрийн тэргүүний сонгууль дөхсөнөөс болсон уу, ерөөсөө цаг үеэсээ хоцрохгүй байя гэсэн үү. Сүүлийн үед тэрбээр шөнө дөлөөр хүртэл зурагчин руугаа утасдаж, цахим сүлжээндээ оруулах зураг нэхдэг болсон тухай сонсогдов. Тиймээс түүнд үгээ, саналаа дайх хүсэлтэй иргэд твиттерийг ашиглан “барьж авч” болох нь. Ард түмэнтэйгээ хамт байхаа амладаг Төрийн тэргүүн маань цахим сүлжээнд нэгдсэн сонгогчдынхоо санал бодлыг илүү идэвхтэй сонсох ёстой гэж үзсэн бололтой.